Б.Отгонбат: “Гэгээн муза” наадам маань монголын Оскар болж чадсан
2013/03/19
Монголын Oскар хэмээгддэг “Гэгээн муза” наадмыг санаачлагч, ерөнхий зохион байгуулагч Гэгээн муза академийн дэд ерөнхийлөгч МУСТА, жүжигчин Б.Отгонбаттай уулзаж ярилцсанаа уншигч түмнээ хүргэе.
-Ярилцах урилгыг минь хүлээн авсан танд энэ сайхан өдрийн мэндийг нийт уншигчдынхаа өмнөөс хүргэе.
- Танай сайтын уншигчдад болоод та бүхэнд өдрийн мэндийг хүргэхийн ялдамд “Гэгээн муза” наадмын 10 насны ойн баярын мэндийг хүргэж байна.
-Ярилцлагаа “Гэгээн муза” наадмыг анх хэрхэн зохион байгуулах болсон талаараа яриагаа эхлүүлвэл.
-Анх 1999 онд драмын жүжигчдийн сурч боловсрох, хийж бүтээх, дотоод гадаад харилцаагаа өргөжүүлэх, тэдний дунд ямарваа нэгэн мэргэжлийн өрсөлдөөнийг бий болгох гэх мэт олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж байх зорилготойгоор Драмын мэргэжлийн жүжигчдийн төв буюу “ДМЖТ” хэмээн байгуулагдаж байсан. Тэгээд байгуулагдсан цагаасаа л бодож мөрөөдөж явсан нэг зүйл бол драмын жүжигчдийн оны шилдгүүдийг тодруулж, алдаршуулсан Оскар шиг ч юмуу нэг тийм наадамтай болох хүсэл маань 2003 онд биеллээ олж анхны “Гэгээн муза” наадмыг зохион байгуулж байлаа. Түүнээс хойш наадам маань жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар өдгөө 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна даа.
-“Гэгээн муза” наадмын хөгжлийн талаархи таны бодол хэр байна. Анх бодож мөрөөдөж байсан хэмжээнд нь хүрч чадаж байна уу ?
-Наадам маань жил ирэх тусам илүү төгөлдөршиж, улаан хивсний ёслолд загварын агентлагууд маань нэр дэвшигч уран бүтээлчдийн гоёлыг урлаж, тайз дэлгэцийн гоёл чимэглэл, засалтын шийдэл гээд л олон арван ажлууд маань илүү мэргэжилийн төвшинд болсоор байгаа. Мөн энэ жилээс эхлэн Драмын мэргэжлийн жүжигчдийн төв буюу “ДМЖТ”-н “Гэгээн муза академи” болон нэрээ өөрчилж үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлсэн юм. Түүнчлэн наадмын нэр дэвшигчид болоод уран бүтээлүүдийн чанар чансаа сайжирч, наадмыг тойрсон мэдээ мэдээлэл реклам сурталчилгаа ч улам өргөжиж цогц утгаараа зохион байгуудагдаж байна даа.
-Арав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа болохоор наадамд оролцогчид, нэр дэвшигчид маань мэдээж өргөжиж, дэвшсэн байгаа байх даа.
-Тэгэлгүй яахав тасралтгүй арав дахь жилдээ зохион байгуулагдаж буй наадам гэдэг утгаараа ч тэр, ер нь монголын урлагийн ертөнцийн томоохон наадам гэдэг утгаараа ч тэр энэ жилийн наадам улам өргөжсөн байна.
Түүнчлэн өнгөрсөн жил амлаж байсан ёсоороо тодорхой хэмжээний бодлого боловсруулан ажиллаж энэ жилээс эхлэн наадам маань олон улсын чанартайгаар зохион байгуулагдах эхэллээ тавьж ОХУ, Канад, Македон, Косово зэрэг орнуудын уран бүтээлчид, шүүгчид оролцож байгаагаараа ихээхэн онцлог юм. Ийнхүү энэ жилийн наадмын хувьд хамгийн олон буюу 80 гаруй оролцогчтойгоор драмын жүжиг, хүүхдийн жүжиг, инээдмийн жүжиг, нэг хүний жүжиг гэсэн үндсэн дөрвөн төрөлд өрсөлдөнө.
Энэ жилээс эхлэн инээдмийн жүжгийн төрлийг болон ганц хүний жүжгийн төрлийг нэмж оруулсан нь наадмын цар хүрээг өргөтгөхийн зэрэгцээ энэ төрлөөр бүтээлээ туурвиж буй уран бүтээлчдийн чанар чансаа сайжирч, тодорхой хэмжээний бүтээлүүдтэй болсноос гадна үзэгчидтэй болсоныг нь үнэлж наадамдаа оролцуулж өрсөлдүүлж, тодруулж, алдаршуулж дэмжье л гэсэн зорилготой.
Түүнчлэн өнгөрсөн онд ССАЖЯ-аас Монголын урлагийн ажилтны холбоотой хамтран “Сонгодог урлаг” хэмээх хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээрээ манай орны өнцөг булан бүрт суугаа аймаг орон нутгийн театрууд энэ удаагийн “Гэгээн муза” наадамд маань их өргөн цар хүрээтэйгээр оролцох төлөвтэй байна. Энэ ч утгаараа энэ жилийн наадам маань өргөн дэлгэр, үнэхээр ёслол төгөлдөр болох төлөвтэй байна даа. Тэгээд арав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Гэгээн муза” наадам маань 03 сарын 27-нд УДЭТ-Д 19:00-н цагаас улаан хивсний ёслолоороо эхэлж 20:00-н цагаас шагнал гардуулах ёслолын ажиллагаагаар үргэлжлэх болно.
-Аливаа наадам, арга хэмжээг зохион байгуулахад хөрөнгө мөнгөний болоод сэтгэл зүтгэлийн их дэмжлэгүүд шаардлагатай болдог. Ер нь жил жилийн “Гэгээн муза” наадмыг дэмжин ажиллаж байсан гавъяатнуудыг болоод энэ жилийн наадмын дэмжигчдид нарыг алдаршуулаач.
-Ер нь манай наадмыг ивээн тэтгэх дэмжих сонирхол хэн хүнд жил ирэх тусам нэмэгдсээр байгаад бид баяртай байгаа л даа. Гэхдээ анхны наадмаас өдгөөг хүртэл ихэвчлэн бидний найз нөхдүүд, тэдний хамтран ажиллагч байгууллага хамт олон хувь хүмүүс дэмжиж хамтран ажиллаж ирсэн л дээ. Жишээлбэл: Юнител групп, UFC групп, Ард даатгал, Апу хувьцаат компани, Монголын дизайнеруудын холбоо гэх мэт үнэхээр олон арван байгууллагууд биднийг дэмжиж ирсэнд гүнээ талархаж явдаг даа. Энэ жилийн хувьд ССАЖЯ, УДЭТ, Монголын урлагийн ажилтны холбоо, Sound of Mongolia гэх мэт олон арван байгууллага, хамт олон хувь хүмүүс биднийг дэмжиж байгаа тун удахгүй бид албан ёсоор зарлах болно.
-Бидний урилгыг хүлээн авч энэ их ажлын хажуугаараа цаг зав гарган ярилцсан танд нийт уншигчдынхаа өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
-Бидний ярилцлагыг уншин суугаа нийт уншигчиддаа болоод танай сайтын хамт олонд талархаж буйгаа илэрхийлээд удахгүй болох Олон улсын театрын баярын өдрийн мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ярилцсан Э.Цэнд-Аюуш
Ninicesee · 2013/05/22
Then you acknowledge it is typically time consuming together with frustrating. Some websites ask f a fee that must be provided when it comes to in advance but the interest rates could be very exceptional and the repayment period might be very sht so its almost like a trap. So, what are the advantages of taking out a loan regarding is expensive? Thus, they seek to aid to such people raise their sces. cheap payday loansWhen you get a monthly payment loan, your amtization schedule is one particular month by month payment plan that you use to pay the price off the loan. With the *** economy swiping most of the Europe and Nth American, high employment rates, and ever rising prices of energy and as a result goods, there is little surprise why so many good people have fallen behind their payments. In that case, it is reliable in der to really select the best financial aid that would fit your should have. Your high competition in the market f online loans, the rates of can be competitive too. payday loans , !l6X0