Сураггүй болсон Цогт хүү амьсгал хураасан байдалтай олджээ
2018/04/21
Сүүлийн хэд хоног олон нийтийн сүлжээ сайтаар аутизмтай гэх Цогт хүү сураггүй алга болж хайж байгаа тухай мэдээлэл цацагдсан билээ.
Тэгвэл өчигдөр шөнө хүүгийн талаар харамсалтай мэдээлэл ирсэн байна. Улаанбаатар хотоос 90 км-ийн зайнд буюу Төв аймгийн Сэргэлэн сумын ойролцоогоос Т.Цогт хүү байж магад гэх хүүхдийн цогцос олдсон учир таних ажил зохион байгуулагдаж 20 хоног амьд байгаасай гэж залбиран хайж байсан хүү мөн болохыг гэр бүлийнхэн нь мэдэгдлээ. Урьдчилсан дүгнэлтээр хүү осголтын улмаас амь насаа алдсан байж болзошгүй гэнэ.
Өнөөдрийг хүртэл хүүгийн талаар санаа зовнин суугаа таньд дамжуулах нь бидний үүрэг болохоор энэ харамсалтай мэдээг арай ядан дуулгаж байна. Энэ өдрүүдэд эрлийн үйл ажиллагааг явуулж байсан ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн бие бүрэлдэхүүн, Онцгой байдлын ерөнхий газар, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, Эрүүгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, Facebook группүүд болон бүх боломжоороо нэгдсэн хүн бүртээ талархаж байна. Яг одоо ч хүү минь амьд байгаа гэж энэ мэдээтэй эвлэрч чадахгүй байгаа ээжид, гэр бүлийнхэнд ямар хүнд байгааг төсөөлөхөд ч бэрх. Цогт хүү минь тэнгэрийн орондоо тайван нойрс доо. Гэр бүлийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Зочин · 2018/04/27
GARCHIG NI HURTEL ORCHUULGIIN
mongol · 2018/04/21
Huurhii havar iim ayultai hunii uvcin sederne. Tengeriinhee aahs shig bolno. Taivan noirsog doo.
зочин · 2018/04/21
үхсэн баас эрлийн ажиллагаа зогсоогүй гэнэ шүү гэртээ утсаа чагнаад л хэвтэж байсан биз эрлийн ажиллагааг цагдаагийхан шиг хийдэггүй юм
Zochin · 2018/04/21
Eee burhan min yaj bgn bee um mani bad mi hum yunaas bolj ungursun gadnii nuluu bnuu sain shalgah heregtei
Zochin · 2018/04/21
Eee burhan min yaj bgn bee um mani bad mi hum yunaas bolj ungursun gadnii nuluu bnuu sain shalgah heregtei