Залуу жүжигчин Б.Баярмаа хуримын даашинзтай
2014/01/16
"Ийм нэгэн дурлал" киноны Бүжингийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин Б.Баярмааг танихгүй хүн ховор. Тэрбээр 1987 оны гуравдугаар сарын 1-нд Багануур дүүрэгт төрсөн.
СУИС-ийн кино драмын ангийг жүжигчний мэргэжлээр төгсөөд УДЭТ-т ажиллахаар сэтгэл шулуудаад байхад нь нэгэн найруулагч унтаж хэвтэх санал тавьснаар хүсэл нь мохсон гэдэг. Энэ талаар "Найруулагчтай дотносдог бичигдээгvй хууль vйлчилдэг газар чинь драмын театр шvv дээ" гэж нэгэн удаа хэлэн драмынханд ад үзэгдэж байв.
Тэрбээр өдгөө нөхөр хоёр хүүхдийнхээ хамтаар Багануур дүүрэгт амьдарч байгаа. Уран бүтээлээсээ түр хугацаагаар хөндийрөөд байсан. Тэгвэл ажилдаа орох гэж байгаа бололтой.
Саяхан "Bonabella" салоны нүүр будалтын сургалтын зураг авалтад оржээ.
Д.Ана
Jargal · 2014/01/17
гоё бна сайхан охин шүү амжилт хүсье