“ЦДҮС”, “УБЦТС” ТӨХК-ийн ажилчид мөнгөө өгсөн ч байрандаа орж чадахгүй дөрвөн жил “хулхидуулжээ”
2018/05/02
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит компанийн ажилчид хамаг мөнгөө шавхаж байранд орохоор болсон байдаг. Өөрөөр хэлбэл Төрийн өмчит компаниуд анх 2012 онд өөрсдийн мэдлийн газар дээр 594 айлын орон сууцны барилга барих тендер зарлахад, гүйцэтгэгчээр “Баярс констракшн” ХХК шалгарсан байдаг. Уг барилгыг барих нийт өртгийг 21 тэрбум төгрөгөөр тооцож, захиалагч төрийн өмчит компаниудын зүгээс ажилчдынхаа ажилласан жилээр урамжуулал тооцох замаар урьдчилгаа төлбөрийг нь гаргуулсан байдаг. Улмаар гүйцэтгэгч талтай зах зээлийн хамгийн хямд ханшаар буюу 1 м.кв-ийг нь ажилчдын ажилласан жилээс хамаарч 900,000- 1 сая төгрөгийн ханшаар тооцож ашиглалтанд хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулжээ.
Байранд орох нэг айл 30-45 сая төгрөг урьдчилгаа болгон өгсөн байдаг. Ингэхдээ хашаа байшингаа зарахыг нь зарж, өр зээл тавьсан байна. Ингээд “ЦДҮС”ТӨХК, “УБЦТС” ТӨХК ийн ажилчдын 300 айлын орон сууцны барилгын ажил 2012 онд эхэлсэн. 2013.05.03 нд байгуулсан 15 тоот гэрээний дагуу орон сууцыг 2014.07.30-нд хүлээлгэн өгөх байсан боловч одоог хүртэл ашиглалтанд оруулаагүй байгаа юм.
Үүнээс болж нь олон зуун айл өрхөд санхүүгийн болон сэтгэл санааны гүн хохирол учруулаад байна. Байр товлосон хугацаандаа ашиглалтанд ороогүй 4 жил хойшилсон нь айл өрхийг амьдрах чадамжгүй, тэдний үр хүүхдийг сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хааж олон сая төгрөгийн өр төлбөрт унагаж байгаа гэх мэт олон сөрөг үр дагаварыг бий болгоод байгааг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит компанийн ажилчид ярьж байна.
Тиймээс байрандаа орж чадахгүй олон жил болж байгаа иргэд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханд хандсан ч одоо болтол хариу өгөөгүй байна.
Улмаар 2018 оны 4 дүгээр сарын 28-ны бямба гарагийн 13:00 цагаас “ЦДҮС”ТӨХК, “УБЦТС” ТӨХК ийн 300 ажиллагсад гэр бүл, хүүхдийн хамт барилгын гадна талбайд тайван жагсаал хийжээ. Тэд жагсаалын үеэр Баярс Констракшн болон Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан дараах хоёр шаардлагыг хүргүүлсэн байна. Тодруулбал,
- A болон Б блокийг 5 сарын 28 гэхэд ашиглалтанд оруулж түлхүүр гардуулан өгөх
- Орон сууцны гэрчилгээг 7 сарын 1 гэхэд гардуулан өгөх
Хэрвээ шаардлагын хариуг өгөхгүй, биелүүлэхгүй бол эсэргүүцлийн дараа дараагийн арга хэмжээг авахаа мэдэгдээд байгаа юм.
Бид энэ талаар “ЦДҮС”ТӨХК, “УБЦТС” ТӨХК, “Баярс Констракшн”, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нараас энэ талаар тодруулан эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2018/05/02
БАЯРСКОНСТРАКШН ны ЗАХИРАЛ ХУЖАА Н.БАЯНСАЙХАН ыг шахаач шат шатанд нь шахаад шалгуулаач цаг алдалгүй гомдол гаргацагаагаачээ ѳндѳр авхуулаач яасан тайван юм бэ 4 н жил их хугцаа нэг гэр бүлийн шинэ нялах хүүхдийн ѳсѳж тѳлѳвших хугцаа шүү дээ. Наад хужаа чинь монголчуудыг тайван үхэр шигээ хүмүүс даргынхан аманд хоол кармайнд нь мѳнгѳ чихэхэд асуудалгүй гэж ярьдаг хужаа авгай шүүдээ Энэ хужаа авгай бол аюултай юу ч хийж мэдэх залтай авгай шүү хугцаа алдахгүй шах шалгуул !!! Тлейхан болон барилга байгууламжтай холбоотой захиалагч талын албан тушаалтанд мѳнгѳ ѳгчихсѳн байгаа цагдаа ба тѳрийн албаны удирдалгуудад чичэрч байгаад мѳнгѳ ѳгѳѳд ѳѳртѳѳ барицаалчихдаг муу залтай би нѳхѳр Баярцогтыг амьд сэрүүн байхад нь компанид нь ажилдаг байсан хүний хувьд ХУЖАА БАЯНСАЙХАНЫГ сайн мэднэ МАНам д байнга хандив ѳгнѳ Монголын хэнд ямар даргатай мѳнгѳѳр ярих вэ гэдгээ сайн мэддэг ХЯТАД!!!! БАЯРСКОНСТРАКШН ХХК ыг ѳѳрийн мэдэлдээ авхын тѳлѳѳ шунхай сэдэлтээр тухайн компанийг үүсгэн байгуулагч ѳѳрийн нѳхѳр болох С.Баярцогтоо уусмалтай архи ѳгч нѳгѳѳ ертѳнцѳд гэрлийн хурдаар явуулсан компаниа ч авсан хүслээ ч түр биелүүлээд байгаа талийгаач нѳхрийн хамаатанууд тѳрѳл тѳрѳгсѳд нь хѳѳхрий шунхай сэтгэлгүй зараг хэрүүлд дургүй шуналгүй тийм л монголчууд харин энэ хятад иргэнийг ѳдѳр бүр цаг үргэлж үзэн ядаж явдаг юм байнлээ УБЦТС ын хамт олон маань эвгүй илэрээгүй олонд танигдаагүй хужаад хулихдуулж дээ.ХУГЦАА БҮҮ АЛД !!!!!! ХҮМҮҮНД ГЭРЭЛ ГИЙГҮҮЛЭГЧ ХАМТ ОЛОН МИНЬ !!! АМЖИЛТ ХҮСЬЕ!!! ГҮДЭСХЭН ГҮНДҮҮГҮЙ МОНГОЛЧУУДАА
зочин · 2018/05/02
4 жил биш шүү дээ 5-6 жил болох гэж байна энэ баярсконстракшн гэдэг хужаагийн эрлийз захиралтай барилгын компанид захиалга өгч хулхидуулав
дашням · 2018/05/02
МАНАЙ УЛСАД НҮҮРЛЭЭД БАЙГАА АЙМШИГТАЙ ХҮН ХЭЛМЭГДҮҮЛДЭГ, ХҮНИЙ ХӨРӨНГӨ ДЭЭРЭМДДЭГ БҮЛЭГЛЭЛ БАЙГААГ АТГ, ЕРӨНХИЙЛӨГЧ АНХААР АЖИЛЛААСАЙ ДАА ЖИШЭЭ НЬ: 49- ИЙН БҮЛЭГЛЭЛ ЭНЭ БҮЛЭГЛЭЛ ЭРДЭНЭД ҮЙЛДВЭРИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ АВАХААР НИЛЭЭД ЗОХИОН БАЙГУУЛАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА. ЯЛАНГУЯА М. ЭНХБОЛД, ЭЛБЭГДОРЖ, БАДАМЖУНАЙ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ, ХУДАЛДАА ХӨГЖИЛ БАНКНЫХАН. ХЭНИЙГ Ч ХЭЛМЭГДҮҮЛЖ ДЭЭРЭМ ХИЙХЭД БЭЛЭН БАЙХ ШИГ БАЙНА
Зочин · 2018/05/02
ene talaar duugui ungurch bolohgui ajilchid n ajilgui bolohoosoo aigaad l onoodriig hurtel chimeegui bsan
Зочин · 2018/05/02
Arai denduu shuu humuusiig hohiroohoo boliosoi
ulaan · 2018/05/02
arai denduu vmaa 4 jil gedeg ch baga hugatsaa bish sh deeeehurdan arga hemjee abaasai zahiral ni gabiyat abaad bsan bzd vugaaraa abchih baa