ТЕГ-ын нэрийг барьж залилан хийсэн этгээдийг саатуулжээ
2018/05/07
ТЕГ-ын нэрийг барьж бусдаас их хэмжээний мөнгө, эд зүйл залилан мэхэлсэн байж болзошгүй этгээдийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст саатуулан шалгаж байна.
Уг хэрэгтэй холбогдуулан Тагнуулын байгууллагын алба хаагчийн нэр барьж бусдыг залилан мэхлэх, дарамт үзүүлэх, эрхэлж буй ажилд нь саад учруулах зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүднээс иргэд, хуулийн этгээдийн талаарх мэдээлэл, энэ төрлийн сэжигтэй үйлдэл илэрсэн даруйд Тагнуулын ерөнхий газрын 263017, 264017 дугаарын утсаар мэдэгдэхийг санууллаа. Мөн ийм байдлаар хохирсон иргэд ТЕГ-ын 51263017, 51264017 утсанд холбогдож мэдээлэл өгөхийг ТЕГ-аас хүслээ.