Давааа гараг бүрийн орой С1 телевизээр сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй” яриа нэвтрүүлэг гардаг билээ. Тэгвэл энэ удаагийн буюу өнөө оройны дугаарт ээлжит зочноор УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С. Зориг агсны хэргийг мөрдөж буй ажлын хэсгийн ахлагч оролцох юм.

Мөн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн талаар урд өмнө хэвлэлээр гарч байгаагүй баримтуудыг дэлгэхээр болжээ.