Хахууль өгсөн сувилагч, хахууль авсан даргатайгаа ял авлаа
2018/05/22
Хахууль өгөгч Л.Д нь Монгол Улсын иргэн, халх, 52 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, туслах сувилагч мэргэжилтэй, Нэгдсэн эмнэлэгт онош зүйн тасагт шил угаагч ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд амьдардаг. Урьд нь ял шийтгүүлж байгаагүй, төрөөс жуух бичиг авч байсан мөн тэргүүний ажилтан болж байсан.
Хахууль авагч Б.У нь Монгол Улсын иргэн, халх, , 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нэгдсэн эмнэлгийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд амьдагдаг. Урьд нь ял шийтгүүлж байгаагүй, төрөөс эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар шагнагдаж байсан.
Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс “аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолт”-ын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг ажилд томилох гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Г.Б-ийн ээж Л.Д-гээс 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн хахуулийг 2017 оны 1-3 дугаар сарын үед бэлнээр авсан
Мөн Б.У нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хүнийг ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Ш.Т-гаас 800.000 /найман зуун мянган/ төгрөгийн хахуулийг 2017 он 02 дугаар сард бэлнээр авсан ажээ.
Шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлэхэд Л.Д 500.000 төгрөгийн хахуулийг 2017 оны 1-3 дугаар сарын үед шүүгдэгч Б.У-ад өгсөн, шүүгдэгч Ш.Т 2017 он 02 дугаар сарын сүүлч, 03 дугаар сарын эхээр шүүгдэгч Б.У-ад 800.000 төгрөгийн хахуулийг тус тус өгсөн гэж дүгнэсэн байна.
Улмаар Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д, Ш.Т нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч тус бүрийг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-ад Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.У-ын нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 16.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосон байна.
Түүнд хахууль өгсөн хүмүүс ч мөн ял авсан. Л.Д, Ш.Т нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч тус бүрийг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн юм.
Өөрөөр хэлбэл 500 000 төгрөг болон 800 000 төгрөг өгсөн авснаасаа болж өнөөдөр Монгол улсын нэрийн өмнөөс шүүгчээр дамжуулан ял авч өөрийгөө ч өрөөлийг ч гэмт хэрэгтэн болгож, амьдралдаа арилахааргүй толбо суулгасан жишээ нэг ийм. Тиймээс иргэд энэ төрлийн хэргээс сэрэмжилнэ үү.
ядарсан амьтдад л сүрийг үзүүлэх юм даа, манай хууль шүүхийнхэн. · 2018/05/22
ядарсан хүнд л эр бяраа гаргах юм даа чи, Энхжаргал аа. Намынхаа 60 тэрбумыг илрүүлчих л дээ. арчаагүй новш. хөөрхий хахууль өгөгч нь сар хагасынхаа л цалинг өгч, авагч нь сарынхаа цалинг л хахуульд авсан байна шүү д.. Шүүгч нь ч гэж таарсан юм яасан ч хүнд ал өгдөг юм.хам гийн багаар нь л ял өгөхөд болно шүү дээ. Уур хүрч үзэн ядаж байна, хахуулв өгсөн авсан 2-т биш Илрүүлсэн АТГ, шийтгэсэн шүүх 2-т.
hulan · 2018/05/22
medrelteerei. Yamar lag ilruulee ve.
hulan · 2018/05/22
medrelteerei. Yamar lag ilruulee ve.
Зочин · 2018/05/22
medrelteerei. Yamar lag ilruuleevei.
Зочин · 2018/05/22
АТГ ИЧЭЭЧЭЭЭ НЭГ МУУ СУМЫНХАНД ЭР БЯРАА ГАРГАХ ГЭЖ ЧААВААС
zochin · 2018/05/22
АТГ нэг иймэрхүү сувилагч, 500000 төгрөгний хахуулийн хэргийг л шийднэ дээ. Том гарууд хаана байнаа
Иргэн. · 2018/05/22
Дээдсүүдэд халамжтай доодсуудад дарамттай нь харагдаж байна. Харин 60-н тэрбум, Лхүмбын хэрэг хоёр бол яг адил юмшдээ???...
Пяхлуу · 2018/05/22
Энэ бол юу ч биш. Эхлээд 60 тэрбум төгрөгийн авилгаа шалгаад 25 жил хорих ялаа өгчих. Тэгээд уул уурхайн 60 тэрбум долларын хэргээ илрүүлээд бүх насаар нь хортод хөрөнгийг нь хурааачих, за!!!!!!!!!!
Зочин · 2018/05/22
Бөөсөнд хутга, бөлдгөнд жад болжээ
uu · 2018/05/22
Ene bol khaa saigui baidag l zuil sh dee yun surtei yl ugsiim 60 terbumaa shiidej chadaagui baij tuunees bolj aimag sum alban baiguullagad ene met jishig togtood udaj bnaa
asrf · 2018/05/22
iimerhuu yumiig ATG t medeeleed shiideeguishtee
ЗОЧИН · 2018/05/22
ОРОС 3-р СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ СОРОНЗОН ЖИЛ БҮР ТУС СУРГУУЛЬД ОРОХ ХҮҮХЭД БҮРЭЭС 3-5 САЯ ТӨГРӨГ ҮЗЭМЖЭЭРЭЭ АВЧ ЗАНШСАН .
Huurhii ard irgediig nileen sain shalgaad sanuulga ogood · 2018/05/22
Huurhii ard irgediig nileen sain shalgaad sanuulga ogood shorond hiigeed bai.Turd bgaa humuusig 1sar suulgasan bolood batlan daaltaar gargaad hergiig ni hayad martuulad iim l bn shudee.Tumenruugee chigelsen iim mal
KKK · 2018/05/22
ХЭДЭН АРВАН САЯАР НЬ ЭНЭ ДУНД СУРГУУЛИЙН ЗАХИРЛУУД АВДАГ ШИНЭЭР ХҮН АЖИЛД АВАХ СОНИРХОЛТОЙ БАЙДАГ ХӨГШИН АЖИЛДАА ЧАДВАРТАЙ ХҮМҮҮС АЖИЛЛУУЛАХ СОНИРХОЛ МУУ ЯАГААД ГЭВЭЛ АХУУЛ ӨГӨХГҮЙ АЖИЛДАА МУУ ЗАЛУУ ХҮМҮҮС АВАХ СОНИРХОЛТОЙ БАЙДАГ ЧАГААД ГЭВЭЛ БҮР ОЮУТАН БАЙХААСАА ОДООГИЙН ЗАЛУУЧУУД АХУУЛДААД СУРЧИХСАН БАЙДАГ ГЭСЭГ ҮГ БАЙХ ЮМ ҮНЭН БОЛОВ УУ ДУНД СУРГУУЛИЙН ЗАХИРЛУУД ОЛОН Ч БАГШ ОРЖ ГАРДАГ ЮМ БАЙНА ТЭНД НЭГ АВИЛГАЛ ЦЭЦЭГЛЭДЭГ ГЭНЭЭ ЦОГЗОЛМАА САЙД ҮҮНИЙГ НЭГ ЦЭВЭРЛЭЭСЭЙ ЗАХИРАЛ МЕНЕЖЕРҮҮДИЙГ НЭГ ГАЗАР 3-5 ЖИЛ БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ ТҮҮНЭЭС ОЛОН ЖИЛ БОЛОХООРОО АВИЛГАЛ ХӨГЖИЖ БАЙГАА ЮМ ШИГ САНАГДАХ ЮМ ҮҮНИЙГ ЗАСАЖ БАЙЖ БОЛОВСРОЛ ХӨГЖИНӨ. ЗАХИРАЛ МЕНЕЖЕР ҮҮДИЙГ МАШ САЙН СОНГОН АЖИЛЛУУЛЖ БАЙЖ СУРГУУЛЬ САЙН БОЛНО ДАРАА НЬ БАГШ НАР УГ НЬ ЦАЛИНГ НЬ НЭМЭЭД МЭРГЭЖЛЭЭР НЬ МАШ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙДЭЭ МЭДЛЭГТЭЙ ХҮН Л ХҮҮХДЭД МЭДЛЭГ ӨГНӨ ДӨӨ
KKK · 2018/05/22
ХЭДЭН АРВАН САЯАР НЬ ЭНЭ ДУНД СУРГУУЛИЙН ЗАХИРЛУУД АВДАГ ШИНЭЭР ХҮН АЖИЛД АВАХ СОНИРХОЛТОЙ БАЙДАГ ХӨГШИН АЖИЛДАА ЧАДВАРТАЙ ХҮМҮҮС АЖИЛЛУУЛАХ СОНИРХОЛ МУУ ЯАГААД ГЭВЭЛ АХУУЛ ӨГӨХГҮЙ АЖИЛДАА МУУ ЗАЛУУ ХҮМҮҮС АВАХ СОНИРХОЛТОЙ БАЙДАГ ЧАГААД ГЭВЭЛ БҮР ОЮУТАН БАЙХААСАА ОДООГИЙН ЗАЛУУЧУУД АХУУЛДААД СУРЧИХСАН БАЙДАГ ГЭСЭГ ҮГ БАЙХ ЮМ ҮНЭН БОЛОВ УУ ДУНД СУРГУУЛИЙН ЗАХИРЛУУД ОЛОН Ч БАГШ ОРЖ ГАРДАГ ЮМ БАЙНА ТЭНД НЭГ АВИЛГАЛ ЦЭЦЭГЛЭДЭГ ГЭНЭЭ ЦОГЗОЛМАА САЙД ҮҮНИЙГ НЭГ ЦЭВЭРЛЭЭСЭЙ ЗАХИРАЛ МЕНЕЖЕРҮҮДИЙГ НЭГ ГАЗАР 3-5 ЖИЛ БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ ТҮҮНЭЭС ОЛОН ЖИЛ БОЛОХООРОО АВИЛГАЛ ХӨГЖИЖ БАЙГАА ЮМ ШИГ САНАГДАХ ЮМ ҮҮНИЙГ ЗАСАЖ БАЙЖ БОЛОВСРОЛ ХӨГЖИНӨ. ЗАХИРАЛ МЕНЕЖЕР ҮҮДИЙГ МАШ САЙН СОНГОН АЖИЛЛУУЛЖ БАЙЖ СУРГУУЛЬ САЙН БОЛНО ДАРАА НЬ БАГШ НАР УГ НЬ ЦАЛИНГ НЬ НЭМЭЭД МЭРГЭЖЛЭЭР НЬ МАШ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙДЭЭ МЭДЛЭГТЭЙ ХҮН Л ХҮҮХДЭД МЭДЛЭГ ӨГНӨ ДӨӨ
zochin · 2018/05/22
manai avilgal, ATG n hiij chadah ajil ene l bn, uur tom heden terbumaar n avilgalddaad bga malnuudiig yaj ch chadahgui zugeer l tolgoig n ilj bga n unen sh de, zailuul yadarsan, jiriin neg sumiin emch, suvilagch nartaa ch er bayraa gargaj de, ter olon say tugiin torguuliig yaj tuluhiin shal teneg yum, bi ter hahuuli ugsun avsan uildliig n zuvtguh gesengui, tom zurgaar n yarij bn
zochin · 2018/05/22
hoorhiidoo ATG iihan iimel jijighen zuileer ih ajil hiisen ym shig devergeh ym naad asuudal chini haan ch bdag jijig zuil
Зочин · 2018/05/22
iimerhuu uildel nileen baidag baih shuu darga nertei humuus unshij oilgoosoi bilee