Охиноо хүчиндүүлүүлсэн гэх эмэгтэйн ээж байх эрхийг нь хасуулахаар шүүхэд санал хүргүүллээ
2018/06/11
Бүгд найрамдах хятад ард улсын эрээн хотод 14 настай Монгол охиныг өвөр монгол эрэгтэй хүчиндсэн ноцтой хэрэг гарчээ. Хохирогч охиныг хэдхэн хоногийн өмнө Монгол улсад авчирч хамгаалалтад авсан байна.
“2018 оны эхний гурван сарын байдлаар 108 лавлах утсанд ирсэн дуудлагуудаас 421 сэтгэл санааны хүчирхийлэл, 230 биед нь халдсан, 59 бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл ирсэн. Тухайн бүрт ЦЕГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудыэ хөгжлийн газар, тухайн хэсгийн нийгмийн ажилтнаас бүрдсэн баг гарч ажиллан хүүхдийг хүчирхийллээс сэргийлэхэд авах зайлшгүй арга хэмжээнүүдийг авсаар байна.
Гэвч эцэг эхчүүдийн анхаарал болгоомжгүйгээс хүүхэд хүчирхийллийн золиос болсоор байна. Тухайлбал, Дорноговь аймгийн Зам-Үүд суманд амьдардаг эмэгтэй чонын эрүү, соёо гэх мэт зүйлсийг хууль бусаар хил давуулж БНХАУ9-л борлуулдаг амьдралаа залгуулдаг байна. Хил гарахад бага насны хүүхэдтэй хамт явбал хяналт шалгалт сул байдаг учир 14 настай охиноо дагуулж явсан байна. Эрээн хотод очсныхоо дараа зочид буудалд Өвөрмонголын иргэнтэй хамт согтууруулах ундаа хэрэглэсэн. Улмаар ээж нь согтож ухаангүй болсон хойгуур охиныг нь Өвөрмонгол хүчирхийлсэн байна. Хэргийн газраас олдсон бэлгэвч болон бусад эд мөрийн баримтуудыг шинжилгээнд өгч шалгуулахад хэрэг үйлдэхэд ашигласан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл өвөрлөгч эр охиныг хүчиндсэн гэдэг нь хөдлөшгүй баримтаар нотлогджээ.
Хэрэг болсны дараагаар ЦЕГ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамтарсан баг гарч хүүхдийг яаралтайгаар хамгаалалтад авсан. Одоо хүүхдэд хийгдэх ёстой эмчлгээ үйлчилгээ үзүүлж байгаа. Охин ерөнхий боловсролын сургуульд сурч байгаагүй. Учир нь өага тархины саажилттай учир үе үе ой санамжаа алддаг байна. Одоогоор охин сэтгэл зүйн хүнд дарамтад орсон. Байнга орондоо шээх, сэтгэл санааны тавгүй байдалтай байгаа аж.
Хэрэг БНХАУ-ын Эрээн хотод болсон тул тус улсын хуулийн дагуу шийдэгдэнэ. Хэргийн үйл явц ямар шатанд байгаа эсэхийг ГХЯ-ны Консулын газраас тогтмол мэдээлэл авч байгаа гэнэ. Хэргийг эцэслэн шийлвэрлээгүй байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боложгүй гэдгийг хэлж байсан.
Одоогоор хохирогч охины ээж БНХАУ-д үлдсэн. Түүнийг гэрч гэж үзэн тус улсад байлгаж байгаа аж:
Охиныг хүчирхийлсэн Өвөр монгол эрийг БНХАУ-ын хуулийн дагуу шийтгэнэ. Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэг нь тухайн улс дахь хамгийн өндөр ялтай гэмт хэргийн нэг. Тодруулбал хамгийн багадаа 20 жилийн хорих ял сонсох эрх зүйн орчинтой.
Охиныг хохироход ээжийнх нь хариуцлагагүй байдал нөлөөлсөн гэж хэлж болно. Тиймээс ээжийнх нь эх байх эрхийг хасах талаар мэргэжлийн байгууллагууд ярилцаж эхэлжээ. Улмаар охины ээжийн ээж байх буюу асран хамгаалагч байх эрхийг нь хасуулахаар шүүхэд санал хүргүүлээд байгаа. Хэрвээшүүх хүргүүлсэн саналыг үндэслэлтэй гэж үзвэл тухайн эмэгтэйгийн эх байх эрхийг хасаж хохирогч охиныг улсын асрамжид авах юм байна.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
?! · 2018/06/12
Мөн мэдээлэх юмаа олов оо, тэр эхийг нь шийтгэх хэрэгтэй. Ийм тэнэг юмнууд яахаараа хүүхэд төрүүлдэг байна аа