“Алтан тариа” онцгүй гэдгийг бүгд мэднэ. Ус даадаггүй урсаж нялцайдаг, борлуулж жигнэж боов талх хийсэн ч хөөлт муутай идүүр багатай, өнгө нь хувирч хөхөрдөг муу гурил…

Гэхдээ өмнөх жилүүдийг бодвол нар хур тэгширсэн могой жилийн ургац арвин байсныг бодож гурилын чанарт гэж

 битүүхэн итгэсээр Алтан тариаг цөөнгүй хэрэглэгч сонгожээ.

“Айл бүрт Алтан тариа” гэж сар шинийн бууз банш, тавгийн идээтэй зэрэгцэн мах, гурилын эрэлт ихэсдгийг ашиглан чанар муутай гурилаа  цааш нь харуулах гэж рекламдаж гарсан “Алтан тариа”-г авч орхисон иргэд амаа барьсаар ахиж хэрэглэхгүй гэдгээ харин одоо хэлж сууна.

Анхнаасаа л чанар муутай гурилаар  танил болж  амьтай голтой яваа “Алтан тариа”  төрийн буянд өдий зэрэгтэй яваа ч түүгээрээ чанартай бүтээгдэхүүн гаргаж түмнээ баярлуулж ачийг  хариулах сэхээ байсангүй.  Алтан тариатай холбоотой асуудал жил бүр мандахыг яана… 

Үнэ хөөрөгдөж инфляци үүсгэсэн, өт шуудайлж айлд хүргэсэн, хөгцтэй, мөнгөн устай, цавуулаг алдагдсан, чанаргүй будаа ашигласан гээд цааш цааш нь дурдаад байвал  “Алтан тариа”-тай холбоотой асуудлууд уртаас урт дугаарлалт үүсгэх нь.

Тэгэхлээр “гурилаар гурилдаж” хэрэглэгч олныг хохироосоор байгаа “Алтан тариа”-ийн ашиггүй хулхи бизесийг ер нь нэг мөр зогсоочихвол яасан юм.

 

Азтай