Хорин нэгдүгээр зуун гарч, хорвоо ертөнц улам хурдацтай өөрчлөгдөн хөгжиж байна. Хүн төрөлхтөний оюуны болоод сэтгэлгээний өөрчлөлт, хөгжил зуунаар бус, жаран, арванаар ч биш, жил, сараар хэмжихэд ч удаадаж, өдөр өдрөөр, цаг цагаар дэвшин дээшилж, дэвжин мандах болов.

Дэлхий ертөнц хөгжлөөс хөгжилд дүүлж байгаа одоо цаг үед нэг үндэстэн хөгжилгүй, өөрчлөлтгүй, хамгийн гол нь тийм сонирхолгүй үлдчихээд байна. Энэ бол Монгол, Монголын хүн юм. Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр шөнийн цэнгээний газруудад иргэд цугларч тоглолт үздэг.

Тоглолтыг шууд дамжуулан үзүүлэх үйлчилгээний газрууд болох байнгын үйл ажиллагаатай шөнийн цэнгээний газар, ресторан, пабууд пүрэв, баасан, бямба гаригт 00.00 цагаас 03.00 цаг хүртэл ажиллаж эрх авсан. Нийслэлийн Засаг даргын 2013 оны захирамж гарсан байна. 21 нас хүрээгүй хүүхэд залуус согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр хөлбөмбөгийн тоглолт үзүүлэх үйлчилгээний газруудаад үйлчлүүлж болно.

Хэрвээ согтууруулах ундаагаар үйлчилвэл Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын газраас тусгай зөвшөөрлийг цуцлах гэнэ. Гэтэл энэ дүрэм журам манай баярсаг Монголчуудад үйлчлэхгүй бололтой.

updown.mn