10 настай охины цогцсыг оллоо
2018/06/27
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд Туул голын усанд Э /10 настай, эмэгтэй/ живсэн байна. Охиныг цагдаа болон онцгой байдлын алба хаагчид хайсан. Тодруулбал Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 06.26-ны өдрийн 15:30 цагаас эхлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсангийн гүүрнээс тус дүүргийн 11 дүгээр хорооны Сонсголонгийн гүүр хүртэл 8 км-т 10 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. Улмаар өнөөдөр 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, өглөө 09:00 цагийн орчим Яармагийн гүүрний орчмоос охины цогцсыг олсон байна.
Тиймээс эцэг эхчүүд гол ус болон болзошгүй эрсдэлээс сэргийлж хүүхдүүддээ байнга хяналт тавихыг сэрэмжлүүлж байна.
mongol eej · 2018/06/27
hiildeg avrah hantaaz esun shideeree l zaragddagiin bilee, hyamdhan ch hamaagui huuheddee suand togloh ued n avj umsgu.. amiig n avrana shu dee .. yadaj tuslamj irtel huvnu shd :( emgenel ilerhiilie huurhii ohin