2018 FIFA World Cup Russia тэмцээний "Golden ball" шагналт, 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын мөнгөн медальт Хорватын шигшээ багийн ахлагч Лука Модрик...

Европын шилдэг хагас хамгаалагч Лука Модрикийн түүх:


Хорват улсын тусгаар тогтнолын дайны үед төрж өссөн тамирчны маань бага нас хүнд хэцүүгээр дүүрэн байсан учир үр дүнд нь тэр үргэлж зөвхөн илүү том зургийг харж эрх мэдэл, хөрөнгө мөнгө, өөрийн сонгосон мэргэжлийн гялалзсан шагналуудаас илүү зүйлс үргэлж байдаг гэдгийг мэддэг байжээ.

Түүний бага нас хар дарсан зүүд шиг өнгөрсөн гэдэг. Төрсөн газарт нь дайн дэгдэж нэг ч өдөр тайван, буун дуугүйгээр өнгөрөөгүй байна. Сербийн цэргүүд өршөөлгүйгээр Хорватчуудыг хөнөөж газрын минүүд мөөг шиг их тархаж тэдний гэр бүлд ч заналхийллүүд байнга ирдэг байв. 1991 оны 12-р сарын 8-нд Балканы дайны үеэр Сербийн цэргүүд Лука Модрикд орж ирэн зугтааж чадаагүй Хорватын гэр бүлүүдийг бүслэн авчээ. Түүний өвөө болох Модрик Снер малаа хариулж яваад харамсалтайгаар амиа алдсан байдаг. Тэр үед зургаахан настай, өвөөтэйгөө хамгийн дотно байсан хүүд энэ явдал хамгийн хүндээр тусчээ. 


Ингээд гэр бүл нь гэрээ орхин зугтаахаас өөр аргагүй болсон ба боомтын хот болох Задар руу зугтааж буудалд орогнох болсон байна. Олон талаар тэд хайруулын тавагнаас шууд гал руу нүүж орсон гэж хэлж болмоор. Учир нь далайгаас ч, газраас ч Сербүүд байнга бөмбөгдөж байсан юм. Аюул булан тохой бүрт нуугдаж амьд гарах нь бурхны гарт л байгаа юм шиг байв. Гэвч хүүхэд байсан учраас бусад хүүхдүүдийн адилаар Modric найзуудтай болж хөлбөмбөг ч тоглож эхэлсэн байна. Тэр үедээ мэдээгүй ч энэ үеэс түүний ирээдүй төлөвлөгдөж эхэлсэн гэж хэлж болно. 
Зовлон зүдгүүрийг даван туулж үнс нурангинаас босч ирсэн гэж хэлж болохоор Champions League-ийн 4 удаагийн аварга маань өнгөрсөн хэцүү үеүүдээ барагтаа ярьдаггүй. 2008 онд Spurs багтай гэрээ хийгээд ярилцлагандаа товчоор “Дайн намайг илүү хүчтэй болгосон. Би тэр үед 6 настай байсан ч маш тодоор санадаг. Гэхдээ тэр бүхэн хэзээ ч дахин санамаар зүйлс байгаагүй. Бид мөнгөгүй ядуу байсан ч би хэзээ ч хөлбөмбөгөө хаяж байгаагүй. Миний анхны шилбэний хамгаалалтууд Бразилийн Роналдо-ийн зурагтай байсан ба би маш их дуртай байсан. Үргэлж дайны тухай ярихыг хүсэхгүй байгаа ч бас ор тас мартахыг хүсч байна гэсэн үг биш юм” хэмээжээ.

Модрикийн сэтгэл зүйн хатуужил нь түүний карьерын өсөлтөд том нөлөө үзүүлсэн. 
Задарт ирээд удаагүй байхдаа тэр бас нэгэн Хорватын дүрвэгч болох Марко Остриктэй танилцсан ба тэд одоог хүртэл найзууд хэвээрээ аж. Хөлбөмбөгийн хобби нь тэднийг нэгтгэж Ostric Австри улсын жижиг лигийн тоглогч бол Модрик өөрийн улсын шигшээ багийн ахлагч болж дэлхийн хамгийн алдартай хагас хамгаалагчдын нэг болж чадсан.

Kolovare-д байх хугацаандаа залуу Модрик хөлөндөө бөмбөгтэй байх үеүд нь бөмбөггүй байх үеүдээсээ хамаагүй их байв. Буудлын корридор, машины зогсоол гэх мэт боломж л гарвал бөмбөг өшиглөж явдаг түүнийг орон нутгийн клуб болох NK Zadar-т санал болгосон байна. 
Клубын захирал болох Балжо хэлэхдээ “Нэг өдөр буудлын ажилтнаас дуудлага ирээд манай зогсоол дээр өдөр болгон хөлбөмбөг тоглодог энэ хүүхдийг ирж хараач гэж хэлсэн”. Тэр хэлснээр нь хийж 7 настай хүүгийн чадварыг үнэлэн шууд клубдээ элсүүлэн авч гэр бүлийнхэнтэй нь хамт стадионтойгоо ойрхон буудалд оруулж өгчээ. 
Бэлтгэлийн явцад ч үргэлж буун дуу гарч тэсрэх бөмбөг орж ирдэг байв. Тиймээс залуу тоглогчдыг талбайгаас хамгийн хурднаар нь гаргахын тулд Задарын дасгалжуулагчид хамгийн түрүүнд гарч ирсэн хүүхдэд “Өдрийн Баатар” гэх цолыг хүртэл өгдөг байсан.
Модрикийн хурд багш нарынх нь анхаарлыг хамгийн түрүүнд татаагүй ба “бид түүний бөмбөгийг эзэмших чадварыг хамгийн эхэнд харсан” гэж түүний хамгийн анхны дасгалжуулагчдын нэг хэлсэн байдаг. Шинэ хүн гэхэд түүний техник маш зөөлөн мөн оновчтой нь маш гайхалтай байсан гэжээ.

Дайныг үл тооцон Zadar бол карьераа эхлүүлэхэд хамгийн тохиромжтой газар байлаа. Тэд зохион байгуулалттай, шинийг эрэлхийлсэн мөн залуу авъяасыг гаргаж ирэх боломжтой байв. 
Модрик талбайн гадна маш даруухан чимээгүй хүүхэд байлаа. Ганц дутагдал илэрч эхэлсэн нь бие нь өсөхгүй үргэлж жижигхэн туранхай байв. Задарын залуу багийн дасгалжуулагч хэлэхдээ “Би үргэлж тэрнийг агуу тамирчин болон гэдэгт итгэдэг байсан. Тэр бол бөмбөг тоглохоор төрсөн хүн. Гэвч тэр хэтэрхий жижигхэн байсан болохоор олон хүмүүс түүнийг амжилтанд хүрнэ гэж итгэдэггүй байлаа. Тэр үед Балканы орнуудад хөлбөмбөгт амжилт олохын тулд том биетэй, хүчтэй байх ёстой гэдэг байсан.”
Үүнийг ч Модрик өөрөө үргэлж сонсдог байв. Өөрийн дуртай баг болох Хорватын Hajduk Split-ын шалгалтад ороод дараа жил дахин ирээрэй гэдэг үг сонсоод тэр хөлбөмбөгийг орхих тухай бодож эхэлсэн. Гэвч түүний бодлыг Задарын залуу академийн захирал Томислав Басик өөрчилж чаджээ. Модрикийг үргэлж мэргэжлийн топ класс тамирчин болно гэж итгэдэг байсан Басик түүнийг өөрийн ивээл доор авч өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэн хувийн дасгалжуулагчтай болгож үргэлж дэргэд нь зааж зөвлөхөөр хамт байдаг байв. 
Модрик Басикийг 2 дахь ааваа гэдэг байсан ба 2014 оны 2-р сард нас барахад нь түүн шиг гашуудсан хүн ховор биз. Модрик 3 сарын дараа Champions League-ийн цомыг авахдаа хуучин багшдаа зориулж “Түүнгүйгээр би яг одоо энд байхгүй байсан” гэжээ.

Түүнийг авахыг хүссэн клубуудын хамгийн эхэнд Арсенал жагсаж Manchester United-ийн менежер түүнийг биширч, Barcelona гэрээ хийх боломжоо 2008 онд уулзалт хийсэн ч алдсан юм. “Бид түүнийг илүү их мэдэхийн тулд Барселон-д авчирч кофе хамт уусан ба тэр бидэнд маш сайхан сэтгэгдэл үлдээсэн. Англи хэлээр маш сайн ярьж байсан ба үнэхээр их ухаалаг гэдэг нь ч харагдаж байсан. Ялах сэтгэл зүйтэй тоглогч байсан боловч клуб тэр үед ирээдүйг харж чадаагүй” гэж хуучин Барселоны скаут Bojan Krkic ярилцлагандаа дурьдсан байдаг.

Барселона түүнийг алдсан нь Tottenham-ын олз болов. 
Англид тоглосон 4 улирлынхаа туршид бүх цаг үеийн хамгийн шилдэг хагас хамгаалагчдын нэг болохоо харуулж чаджээ.