Д.Муратад холбогдох шүүх хурал хойшиллоо
2018/07/25
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Мурат нарт холбогдох хэргийг хянаж, 2018 оны долдугаар сарын 6-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Түүнд холбогдох шүүх хурал өнөөдөр өглөөний 09.00 цагт товлогдсон маргааш 14:00 цаг хүртэл хойшиллоо.
УИХ-ын гишүүн Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байна. Хуульд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалтаар яллах дүгнэлт үйлджээ.