Тооцоогүй амлалт толгой цустах вий дээ
2013/03/21
О.Магнай дарга "Шунхлай" ХХК-д хатуухан хариуцлага тооцно хэмээн мэдэгдсэнээс хойш нэлээдгүй хоног өнгөрлөө. "Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог" гэсэн үг бий.
ШӨХТГ-ын дарга нэгэнт хариуцлага тооцно, Монголбанкнаас хөнгөлөлттэй зээлээр олгосон мөнгийг буцаан авна. Мөн торгууль ногдуулна. Хууль ёс гэж байдаг, шүүх засаглал гэдэг зүйл хатуу шүү гэдгийг үндэслэлгүй үнээ нэмсэн "Шунхлай" группынханд харуулна. Үнэ нэмсэн талаар нь арга хэмжээ авна гэдгийг итгэлтэйгээр хэлмээр байна" хэмээн ам гарсан болохоор хэрэгжүүлэхээс ч өөр гарцгүй. Тиймдээ ч Монголбанканд "Шунхлай" компаний хөнгөлэлттэй зээлийн хөнгөлөлтийг болиулж буцааж авах, өнгөрсөн хугацаанд хөнгөлөлттэй зээлийн хүүг нь зах зээлийн хүүд шилжүүлэн авах асуудлыг шийдвэрлээч ээ" хэмээн хандсан байгаа. Төв банкны зүгээс ямар нэгэн алхам хийгээгүй, хариу ч илгээхгүйгээр нам гүм байна.
Өчигдөр ШӨХТГ-аас "Жаст Ойл" ХХК дизель түлшнийхээ үнийг литр тутамд нь 30 төгрөгөөр хямдруулсан тухай мэдээллээ. Тус газрын Хэвлэлийн албанаас “Энэхүү үйлдэл нь тус зах зээл дээр шатахууны хомсдол үүсээгүй төдийгүй одоогийн байдлаар үнэ нэмэх нь төдийлөн оновчтой шийдэл биш байсныг давхар нотолсон хэрэг. Тиймээс ШӨХТГ-ын хүсэлтийн дагуу “Шунхлай” ХХК-д олгосон хөнгөлөттэй зээлийг татан авах шийдвэрийг Монгол банкнаас дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Мэдээж "Шунхай" компаний хувьд тийм ч амархан буугаад өгчих газар биш. Учир нь ард нь нөлөө бүхий улс төрч бий. Тиймээс л ШӨХТГ-ын дарга О.Магнайгийн сүржин мэдэгдэл хэрэгжих даваан дээрээ "Монголбанк"-д очоод зэлтрийн гацаанд ороод байна. Монголбанкны зүгээс ШӨХТГ-аас тавьсан хүсэлтийг хүлээн авахгүй тохиолдолд "Шунхай"-д олгосон хөнгөлттэй зээлийг буцаан авах нь битгий хэл, хариуцлага ч тооцож чадахгүйд хүрч болох юм. Гэхдээ цаашид үйл явдал хэрхэн өрнөж, "Монголбанк" ямар шийдвэр гаргаж, ямар хариулт өгөхийг олон нийт харах л үлдээд байна.
Ямартай ч ШӨХТГ-ын дарга О.Магнай Монголд Монопол эрх тогтоогоод байгаа зарим нэгэн компаниудтай хийж буй тэмцэлдээ ялагдаад байх тохиолдол удаа дараа давтагдаад байх шиг.
Н.Чинзориг
prbfzdnw · 2013/04/13
VzIUrW kphbiewmgodb
bpmezgjyn · 2013/04/12
kD25CY , [url=http://mxeijlnsgjbl.com/]mxeijlnsgjbl[/url], [link=http://darulwqgqsbl.com/]darulwqgqsbl[/link], http://punueyfmgmlu.com/
xfekdjhko · 2013/04/12
F4O90x , [url=http://wkexgrermprg.com/]wkexgrermprg[/url], [link=http://xwfutgpbvigd.com/]xwfutgpbvigd[/link], http://qlchevgsgnmk.com/
Lynnmarie · 2013/04/11
Help, Ive been infmed and I cant beocme ignant.