Багш нар ажил хаяхгүй гэсэн ч өнөөдөр эргээд ажил хаялт зарлана гэж мэдэгдэв
2018/09/01
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлтээр тусгасан асуудлуудын хэрэгжилтийг шаардаж, ажил хаялт хийх болсноо БШУҮЭ-ийн холбооноос өнөөдөр /9.1/ хэвлэлийн бага хурлаар мэдээллээ.
Тус салбарынхан төсөвт тусгагдсан 56.6 тэрбум төгрөг болох 300 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг 9 дүгээр сард багтаан олгох, улсын төсөвт тодотгол хийх замаар багш, ажилтнуудын үндсэн цалинг энэ сарын 1-нээс 15 хувиар нэмэгдүүлэх, ажил хаялтын үеийн үүрэг хариуцлагыг ажил олгогчид хүлээж, цалин хөлсийг бүрэн олгохыг шаардаж, энэ сарын 03-наас эхэлж хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар болжээ.
Ажил хаялтад ерөнхий боловсролын 70 гаруй сургууль, 26 орчим хүүхдийн цэцэрлэг ҮЭ-ийн гишүүд орон даяар нэгдэнэ гэж Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээллээ.
Өчигдөр энэ асуудлаар салбарын сайд Ц.Цогзолмаа тодорхой хариулт өгсөн бөгөөд төлөөлөл болсон зарим хүмүүстэй уулзан зөвшилцөл амжилттай болж, ирэх сарын 3-наас ажил хаях асуудлыг түр хойшлуулах, зөвшилцлөө үргэлжлүүлэн, асуудлыг ээлж дараатай авч үзэхээр боллоо гэж мэдэгдэж байсан ч ганц өдрийн дараа шийдвэр өөрчлөгдөв.
Үүнээс харахад багш нарын цалингийн асуудлаар улс төржилт явж байна гэх хардлага ч нийгэмд бий болж байна.
Зочин · 2018/09/03
одоо нэг их үр дүнд хүрэхгүйдээ
Zochin · 2018/09/03
Bagsh naraa halaachee daraagiin ajil hiih zunduu hun baigaa shuudee arai l yum bishuu
Zochin · 2018/09/03
Bagsh naraa halaachee daraagiin ajil hiih zunduu hun baigaa shuudee arai l yum bishuu
Зочин · 2018/09/03
тер темер нуурээ узуулэх цаг болсон ... арай хэтэрч байна
шаабар · 2018/09/02
Ганц багш нар ч биш ер нь бүх хүний амьдрал хэцүүдлээ шүү дээ. Багш нарыг зэмлэхийн оронд ийм аргагүй байдалд хүргэсэн төр засагт шаардлагаа хэлэх нь зөв шүү. Эмч эмнэлэгийн ажилтнууд ч гэсэн цалингээ нэмүүлэхийг хүсэж байгаа. Тэтгэвэрийн хөгшид ч тэтгэвэрээ нэмэхийг шаардмаар байна. Багш нарыг дэмжиж байна. Хичнээн удаа хууртах юм. хҮҮХЭД БАГАЧУУДАА БОДОЖ БАЙГАА БОЛ ЦАЛИН ХӨЛСИЙГ НЬ НЭМЭХ ЁСТОЙ.
багш · 2018/09/02
нэгдүгээр анги хоёрдугаар анги гуравдугаар анги ийн багш нар мэс заслын эмч нар гэмтлийн эмч нарын цалинг л нэмэх шаарлагтай хаа хамаагүй багш нарын цалинг нэмж болохгүй одоогийн энэ цалин бол боломжийн цалин ----- зайлшгүй нэмэх шааардлагатай багш нар бол бага ангийн багшийн цалинг нэмэх хэрэгтэй????
больцгоо · 2018/09/02
тйим л ажил хаях гэж байсан бол зуны 3 сардаа суултаа суугаад саналаа хэлээд сууж байхгүй яасан юм бэр??? яг хүүхдүүдийн сургуулийн цаг эхлэх үеэр хүүхдүүдийг хясаж байж сурагчидыг хохироогоод ажил хаялт зарлаад байдаг нь ямар учиртэй тэнэгүүд вэ?? сурган хүмүүжүүлэгч гэдэг бол нэгдүгээр ирээдүйд боловрол эзэмших гэж хүүхдүүдийн эрх ашигийг нэгдүгээрт хүндлэх эрхэм ёс зүй гэж БАГШ хүнд зайлшгүй байх шаарлагатай ....... гэтэл энэ ёс зүйгээ умартан зөвхөн өөсрдийн эрх ашигаа бодож ХИЧЭЭЛИЙН ШИНЭ жил эхлэж байхад хүүхдүүдийг хохироож СУУЛТ ЗАРЛАЖ цалин мөнгөө нэмэгдүүлэнэ гэж ТЭМЦЭЛ хийж байгаа нь ....... ёс зүйгүй боловсроогүй эх оронч үзэл бодол төлөвшөөгүй ХИЙ ХООСОН дэвж явдаг чадваргүй БАГШ нар бид нар байна гэж ард түмэнд үйл үйлдлээрээ харуулаад байна даа болимоор юм даа БАГШ гэдэг эрхэм хүндтэй нэр хүндийг хөсөрдүүлж байна болимоор юм даа хүүдүүдэд чанартай ч хичээлээ зааж мэддэггүй юмнууд л байдаг шүү дээ хөөрхий хүүхдүүдийг хохирооно барин суулт зарлаад ..................... тэнэгүүд
Зочин · 2018/09/01
Багш нар чинь ямар гээч жүжиг тоглох гээд байгаа юм бол айлын эрх хүүхэд шиг болж хувирлаа боловсролын салбарынхан үнэхээр тархины тураалд орсон нь бас төр тийм болгосон нь улам л ил тод болж байна даа
зочин · 2018/09/01
Багш нараас албан ёсоор орон даяар " Та ийм цалинтай ажиллах уу" гэсэн санал асуулга явуулаад " Чадахгүй" гэснийг нь саналаар нь ажлаас нь халаад шинэ залуу боловсон хүчнээр боловсролын салбарыг бэхжүүлэх хэрэгтэй. Багш мэргэжилтэй ч мэргэжлийн ажил нь олдохгүй байгаа багш нар цаана чинь хэдэн мянгаараа байна. Хэдхэн хүний шантаажинд байдаг төр гэж юу байсан юм.
иргэн · 2018/09/01
Багш нар Та бүхэн Тэмцэж жагсаж бололгүй яахав Харин энэ Тэмцэлдээ Сурагч багачуулын Сурч боловсрох Эрхэнд нь халдалгүй тэднийг энэхүү Тэмцэлдээ ашиглаж Барьцаалахгүй байхыг хүсэж байна Та бүхний Цалин мөнгөний асуудалд Сурагч багачуул огт Буруугүй шүү дээ Тэгээд ч энэ жил Сургуулийн босгыг Шинээр алхаж орж байгаа Бидний болон Багш нар Та бүхний Үр ач хүүхэд Олон олон Багачуул Хохирч тэдний тэр их Баяр хөөр болсон Сэтгэлрүү нь Ус цацсан явдал болох нь Багш нараа Хүүхэд Сурагч багачуул Хохирох ёсгүй шүү