“Mercedes Benz New York fashion week” шоунд С.Төгсөө оролцоно
2014/02/04
Өвөрмөц дүр төрх, этгээд хувцаслалт, гайхалтай биеийн харьцаагаараа гадны загварын агентлагийнхний хараанд өртсөн загвар өмсөгч бүсгүй бол С.Төгсөө. Тэрбээр загвар өмсөхөөс гадна make up artist мэрэгжилтэй энэ бүсгүйг тун мэдрэмжтэй хэмээн мэргэжлийн хүмүүс үнэлдэг юм билээ.Түүний нөхөр “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ц.Эрдэнэцогт гэдгийг уншигч та андахгүй.
Хосууд охинтой болж гэр бүлийн хамтаар Cosmopolitan сэтгүүлийн шинэ жилийн дугаарынхан сурталчилгаанд зургаа авахуулж байсан. Түүнийг амаржаад удаагүй байхад нь төгс бие галбираа маш сайн хадгалж байна ямар дэглэм барих вэ хэмээн олон эмэгтэйчүүдийн асуултад дарагдах болсон гэдэг. Харин ийнхүү асуултын хариултад өөрийн цахим хуудаснаа "өдөр тахианы гуя эсвэл ногоотой шөл, оройдоо зайдас чанаж, талхтай иддэг. Шарсан хуурсан зүйл идэхгүй байхыг хичээдэг, хэрвээ өлсөөд байвал жимс, ааруул иддэг. Тэгээд гэдэс, хөлний булчин чангалах дасгал хийдэг” хэмээн хариулсан байдаг.
Өөрийгөө маш богино хугацаанд загварын тайзнаа эргүүлэн авчирсан нь түүний чадварлаг загвар өмсөгч болохыг илтгэх нэг хэмжүүр ч байж болох юм. Сайн загвар өмсөгч, сайн хань, сайн ээж байж чаддаг С.Төгсөө маргааш буюу энэ 6-13- ны хооронд Нью-Йорк хотноо болох “Mercedes Benz New York fashion week” олон улсын загварын долоо хоногт Монголынхоо шилдэг загвар өмсөгчдтэй оролцоно.
Олон улсын загварын долоо хоногт эх орноо төлөөлөн оролцож байгаа загвар өмсөгч бүсгүйчүүдэд ээ болон дизайнер Г.Золцэцэг, “Hero entertainment”, нүүр хувиргагч Э.Эрдэнэсувд, “Матрикс” салон “UBS” телевизийнхэн зэрэг нийт 20 гаруй хүнийн бүрэлдэхүүнтэй багийнхандаа амжилт хүсье.
Ингээд загвар өмсөгч С.Төгсөөгийн зургаас сонирхуулья.
Д.Ана