Атлантикийн далайд живсэн "Титаник" хөлөг онгоцны бодит зургууд хуучин камерын хальснаас олджээ
2018/10/01
1912 оны дөрөвдүгээр сард Англиас Нью-Йорк руу анхны аялалдаа гарсан "Титаник" хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдөж хүйтэн далайн усанд 1500 гаруй хүн живж амь насаа алдсан билээ. Дэлхийн түүхэнд томоор бичигдэн үлдсэн уг ослоос өмнөх фото зургууд хуучин фото зургийн камераас олдсон байна.
***
Титаник "Титаник"-ийн мөргөсөн тэрхүү мөсөн уул 15000 жилийн өмнө үүссэн бөгөөд 1909 онд туйлын бүсийн мөсөн голоос салж 1912 онд Атлантын далайн усан зам руу хөвж ирсэн гэж эрдэмтэд үзжээ. "Титаник" анхны аянд гараад живсэн, үхэж үрэгдсэн хүний тоо 1517-д хүрч, дэлхийн далайн аяллын түүхэнд хамгийн эмгэнэлтэй сургамжийн нэг болсон юм. "ТИТАНИК" ЖИВСНИИ НУУЦ 1912 оны 3 дугаар сард Английн "Цагаан од" далайн тээврийн компани хөрөнгө оруулж дэлхий дээр хамгийн тохитой гоёмсог зорчигчийн хөлөг онгоц болох "Титаник"-ийг бүтээсэн бөгөөд энэ хөлөг онгоцны усан түрц нь 66000 тонн, тухайн үедээ дэлхий дээр цорын ганц усан түрц нь 4000 тонноос давсан зорчигч тээврийн хөлөг онгоц байсан юм. "Титаник"-ийн анхны аялал нь Англиас Нью-Йорк руу гарсан бөгөөд хөлөг онгоц дээр нийт 2208 хүн байжээ. Анх гарсны дараах хэдэн өдөр далайд салхи тогтуун, давалгаа намуухан байсан авч хөдөлснөөс хойш тавдах өдөр болоход өөрөөр хэлбэл 1912 оны 4 сарын 14-ний шөнө дунд 11 цаг 40 минутын орчимд "Титаник" гэнэтхэн мөсөн уул мөргөж эцэстээ Атлантын далайд живжээ. МУМИГИЙН ХАРААЛ ХҮРСЭН ЯРИА "Титаник" живсний дараа дэлхий дахинаараа доргин донслов. Азаар амьд үлдэгсэд хэдийгээр том хөлөг онгоц үнэхээр мөсөн уул мөргөсөн гэж нотолсон хэдий ч зарим эрдэмтэд тооцоо хийж үзээд "Титаник"-ийн хийц, зохион бүтээлт нь мөсөн уул мөргөлөө ч гэсэн живчихээргүй байсан гэж үзжээ. Тэгээд "Титаник" живсэн шалтгааны талаар маш олон сэжиг таавар гарсны дотор хамгийн нэртэй нь мумигийн хараал хүрсэн гэх яриа юм. 1900 оны орчим археологчид Египетийн эртний булшнаас нэгэн чулуун авс олж гаргасан бөгөөд авсан дээр "Энэ чулуун авсанд хүрсэн хүн цөм сүйрэг" гэсэн хараалын үг сийлсэн байжээ. Удалгүй археологийн хайгуулд оролцсон нэг Англи хүн Англидаа эргэж очоод гэнэт үхсэн, хожим нь бас чулуун авсыг олж гаргахад оролцсон хэд хэдэн археологч ар араасаа үхжээ. Тэгээд музейн газар чулуун авсыг хүн амьтан хүрч үзэмгүй газарт шилжүүлж өч төчнөөн сонсож дуулаад сонирхон үзэхээр ирдэг үзэгчдээс холдуулжээ. Хэдэн жилийн дараа Америкийн нэг ажил хэргийн хүн уг музейд хандаж чулуун авсыг түүнд худалдаач хэмээн хүссэнд сүүлд нь түүний хүсэлтээр бол госон байна. Тэрээр чулуун авс болон мумиг "Титаник"-аар тээвэрлүүлэхээр тийш нь явуулсан юм санж. Тэгээд сүйрэл болсны дараа хүмүүс мумигийн хараал "Титаник"-ийг живүүлсэн гэж үзэх болжээ. ҮЛ МЭДЭГДЭХ НИСДЭГ БИЕИЙН (UFO) ДОВТОЛГОО ЖИВҮҮЛСЭН ГЭХ ЯРИА "Титаник"-аас азаар амьд үлдсэн далайчны гэрчилснээр бол далайн сүйрэл болох үеэр тэд хуягт тавцан дээрээс их далайн дунд хэсэг гайхалтай "чөтгөрийн гал"-ыг үзсэн нь хаанаас болох нь эс мэдэгдэх сүг сүнсний онгоц дээрээс ирж байсан юм шиг байжээ. Эрдэмтэд "Титаник"-ийн үлдэгдэл сэгийг хайж олох төлөвлегеөний дагуу хөлгийн их биеийн зураг бичлэг хийсэн бөгөөд тэндээс усан доор авсан 6 гэрэл зураг дээр хаанаас гарч байгаа нь үл мэдэгдэх 8 хачирхалтай гэрэлт бие гарсан байжээ. Судлаачдын үзэхээр бол эдгээр гэрэлт биес нь агаарт нисдэг тэдгээр үл мэдэгдэх нисдэг биетүүдтэй тун адилхан гэж үзсэн байна. Үүнийг үндэслэн эрдэмтэд "Титаник" санаандгүй үл мэдэгдэх нисдэг биетийн харвасан лазерийн туяаны довтолгоонд өртсөнөөс болж хөлөг онгоц усанд живсэн гэсэн хачирхалтай дүгнэлт хийсэн байна. "Титаник"-ийн их биеийн үлдэл сэг 1986 онд Францын нэгхайгуулын анги умард Атлантын далайн 4000 метрийн гүнээс "Титаник"-ийн сэгийг олсон ба энэ нь уг аварга хөлөг живснээс 74 жилийн дараа анх удаа хүмүүст олдсон хэрэг болж дэлхийг донслуулсан билээ.
www.Seen.mn