Нөхрөөсөө салмаар санагдах боллоо
2018/10/04
Сайн байна уу. Би нөхөртэйгөө суугаад бараг 10 жил болж байна. 18 тайгаасаа үерхээд 21-тэйдээ анхны хүүхэд маань төрсөн юм. Одоо 2 хүүхэдтэй.
Бид 2 архи дарс хэрэглэдэггүй, гэхдээ өөр гэр орон, амьдралын асуудлаас болж өдөр болгон л хэрэлдэх юм. Нөхөр бол надад мөнгө авчирч өгнө, өөр юу ч хийхгүй. Гэр орны ажил гадуур нтр ажил гээд л бүгдийг нь би ганцаараа л зохицуулна. Заримдаа бүр шөнө 1 цаг хүртэл юмаа хийгээд л унтана. Юм л бол нэг юм нь болохгүй болохоор л миний буруу биш байтал намайг хараадаг. Өдий хүртэл амьдрах хугацаанд манай нөхөр бүх зүйл нь бэлэн гэр орон хүүхэд нтр асуудалд юунд ч оролцолгүй, ажил гээд л явдаг. Сүүлийн хэдэн жил өдөр бүр хэрэлдэх болсон юм. Ярихдаа хүртэл хараал хэлнэ, хадмууд бол бүр сураггүй, утсаар л хааяа ярьдаг. Сүүлийн үед бид 2 бие биенээ үзэн ядаад байгаа юм шиг санагдах боллоо. Өдөр бүр гоё сайxан үг нэг ч хэлдэггүй, намайг хараасан л үг хэлдэг, салмаар санагддаг болчиxлоо, та нар минь зөвлөөч
зочин · 2018/10/26
бас ийм мөртлөө, мөнгө нэхдэг, мөнгө олсон ч өгдөггүй, мөнгө өгсөн ч голдог хүн байнаа. тэгэхээр жаахан буулт хийгээд үзээрэй
zochin · 2018/10/08
zasch avahiig boddoo yer ni erchuud hetsuuldee zarimdaach er nuhuruur yah yum geed bodoh uyech bii shuu sain bodoh heregtei herev bur neeruuteed bval salsan ni deer bhoo
нөхөр · 2018/10/06
Бод сайн бод нэгдүгээр хүн бол чи өөрөө хэнд ч бүү итгэ, Та аль нэг нь арай илүү буруутай гэдгийг мэднэ. ТҮҮНИЙГ ЗАСАХ УХААН, ТЭВЧЭЭР байгаа бол...Та бол зочин болой
зочин · 2018/10/05
юу гээч, хэцүү үе тохиолдоно. эхнэр хүн энэ үед нөхрөөсөө буруу хайлгүйгээр зөвхөн өөрөө өөрийгөө сэтгэлээр унагахгүй байх арга замыг хайх хэрэгтэй. хараагаад байвал тэрийг нь сэтгэлдээ байнга бодож гомдох хэрэггүй. зүгээр л орхи. гол нь өөрийгөө зовоож элдэв муу муухай дурсамжуудыг дахин дахин бодох хэрэггүй дэ. Тэр хүнээс аль болох битгий сайн зүйл хүс, хүлээ. өөртөө ч буруу өгөх хэрэггүй. Эсрэгээрээ юу ч болоогүй мэт хэсэг яваад үзээрэй.
Зочин · 2018/10/04
Салмаар санагдах үе байдаг юмаа. Болж өгвөл зохицоод амьдрахыг бодвол. Гэхдээ юм болгонд эмэгтэй хүн гүйгээд байхаар уур хүрч бачимдах үе байдаг юмаа. Халамжгүй нөхөр ч хэцүү шүү.
Практик · 2018/10/04
Эртхэн сал, насаараа зовно