Дизайнер Катя Зол буюу Г.Золцэцэг олон улсын шилдэг загвар зохион бүтээгчдийн загварыг танилцуулдаг "Mercedes Benz New York fashion week"-т амжилттай оролцлоо.

Тус загварын долоо хоног энэ сарын 6-13-ний хооронд зохион байгуулагдаж байгаа юм. Катя Золын коллекциуд өчигдөр Нью-Йоркын тайзнаа толилуулсан билээ.

Энэхүү шоунд Монгол улсаас М.Уранцэцэг С.Төгс, Г.Оюунгэрэл, Нора Дагва нар Катя Золын загварыг тайзнаа танилцуулан олны хүртээл болгосон юм.

Ингээд уншигч та бүхэнд дизайнер Катя Золын Намар, өвлийн загварын коллекцийн бичлэгийг сонирхуулж байна.

Д.Ана