Ариунаа Сүри Сочигийн олимпт оролцож буй тамирчдын хувцасыг сайжруулжээ
2014/02/10
Сочигийн олимпт оролцож буй манай хоёр тамирчны хувцас нэлээн шүүмжлэл дагуулсан. Тамирчдын нээлтийн ёслолд өмсөх хувцсыг дизайнер Ариунаа Сүри сайжруулсан бөгөөд тэр нь ч амжилттай болж тамирчдын маань хувцас дэлхийд гуравт бичигдсэн билээ.
Тэгвэл дизайнер Ариунаа Сүри манай улсын баг, тамирчдын хувцасын загвар богино хугацаанд засч өгсөн байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Ц.Оюунгэрэл сайд Ариунаа Сүриг дуудаж "Сочи явах тамирчдын маань хувцас загвар дээр хамтран ажиллаач" гэжээ.
Хувцсыг нь хартал өнгө дутуу, Монгол гэх илэрхийлэмж байгаагүй. Уг нь энэ гурван төрлийн өмсгөл хоорондоо уялдаатай байх ёстой. Гэтэл ёслолын хувцас нь манай улсыг илтгэх бэлгэдлийн өнгөнөөс тэс өөр байгаа. Бас Монгол гэж таниулах лого, үг үсэг ч байгаагүй. Япон тамирчид цагаан хувцсан дээр бөөрөнхий улаан цүнх үүрээд улсынхаа далбааг илэрхийлсэн байх жишээтэй. Манай тамирчдын саарал хүрэм дээр ёслолын хувцасных нь хар хөх, шарын хослол зохимжгүй. Тэр үед гуравхан өдрийн хугацаа байсан. Мэдээж хэрэг гурван өдөрт багтаж хувцсыг иж бүрнээр нь шинэчлэх боломжгүй. Тиймээс яаж өөд нь татах вэ гэж бодсон. Ингээд малгай ороолт бээлийг нь шинэчилье гээд өнгө нэмэхээр болсон юм. Өмнөх загвар нь шар хар өнгөний хослолтой байсан. Ууланд өмсөх хувцас нь саарал хүрэм байлаа. Тэгэхээр нь Мизүно брэндийн хүрэмний өнгийг номин цэнхэрээр солиулсан. Нээлтийн үеэр өмсөх хар хөх ноолууран хүрэм холоос харахад ноолуур шиг харагдахгүй байсан. Дээрээс нь өнгө муутай байсан болохоор номин цэнхэр өнгийн малгай ороолт бээлийний хослол оруулж өгсөн юм. Нээлт үзэж байхад за ямар харагдах бол гээд зурагтны өмнө сууж байсан. Уг нь хүрэмнийхээ дотуур цагаан цагаан өнгийн цамц өмсөнө гэж байсан ч шарыг өмссөн байна лээ. Тиймээс нөгөө номин цэнхэр өнгө маань жаахан урвасан харагдсан. Гэхдээ өнгөний хослол гайгүй болсон байх" гэв.
Д.Ана
Зочин · 2014/02/12
ariuna suri ch gh shig, ydtsan ym aa. ter neriig ni heregleed bga ulsruugaa ****aach.
Зочин · 2014/02/12
Suri mongol ner mun uu khazakh uu
Зочин · 2014/02/12
Yum hj chadaj bgaa negnee bitgii ingej bai za
Зочин · 2014/02/11
chinii nud tegsen bh..
Зочин · 2014/02/11
yamarch baisan un***** dajgui l bolson. Umnux ni bol arai bish baisandsa
Зочин · 2014/02/11
ene kazak ****** uu yag kazakstanii dalbaa shig hiisen bna lee hun haraad kazakstanii heden hun yavj bna gej harahaar bna lee