Үндэсний статистикийн хорооны мэдээгээр өрхийн орлого өссөн гэв
2018/11/16
Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 145.4 (15.6%) мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт юм байна. Үүнд цалин хөлсний орлого 63.7 (12.1%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 26.3 (37.7%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2018 оны гуравдугаар улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 103.9 (10.2%) мянган төгрөгөөр өсчээ. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 94.9 (12.4%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл,
- 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 76.1 (8.5%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 54.6 (6.1%) мянга,
- 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 128.0 (14.3%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 128.0 (14.3%) мянга,
- 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 260.4 (29.1%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 260.5 (29.1%) мянга,
- 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 83.3 (9.3%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 98.5 (11.0%) мянга байна.
иргэн · 2018/11/17
Энэ статистик тоо мэдээ амьдралаас их л хол хөндий гарах юм даа. Хамгийн түрүүнд энэ алдаа завхаралаа л засахгүй бол улс орон хөгжих алдаагаа засах ямар ч боломжгүй. Өдөр ирэх тусам ядуусын эгнээ рүү ойртож буй дундаж түвшнийхнийгээ та нар баян сайхан л амьдарч байна шүү дээ гэж хуурдагаа л боличих хэрэгтэй. Үнэн байдлаа зоригтоо дуугарч чадвал хурдан засагдах л учиртайсан хэдий болтол худлаа тоо гаргаж хүмүүсийг хуурах юм бэ?