У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдийг танилцууллаа
2018/11/19
Дөнгөж сая Д.Хаянхярваа тэргүүтэй УИХ-ын 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ.
Тодруулбал Үндсэн хуулийн 25.1.6, мөн хуулийн 43.4-д зааснаар Засгийн газрыг дараах зургаан үндэслэлээр огцуурлахаар болж байгаа аж. Үүнд :
- ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох албан бичгийн хариуг өгөөгүй өнөөдрийг хүрлээ. Энэ нь У.Хүрэлсүх сайд тэднийг хаацайсан хэмээн үзэж байгаа юм байна.
- Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчсөн. Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна. МУ-ын Ерөнхий сайд УИХ-ын өмнө ажла тайлагнадаг. Гэтэл УИХ-ын индэр, намын бүлгийн хурал зэрэг хурлын индэр дээр бусдыг уруу татах, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх гэж байна. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхийг завдаж байна.
- Гадаадын иргэнд лиценз дамлан зарсан зэрэг олон таагүй асуудалд орооцолдсон сайд нартаа хариуцлага тооцохгүй байна.
- Төсвийг хэлэлцэх үед Ерөнхийлөгчөөс удаа дараа шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл Малын гаралтай түүхий эдийг экспортлох асуудалд онцгой анхаарахыг хүсээд байхад мөнгө төсөвлөөгүй. Үүний улмаас Ерөнхийлөгч хориг тавьсан. Төсөвгүй бол өнөөдөр нэг ч төрийн ажил явахгүй, цалин тэтгэвэ тавигдахгүй байх асуудал бий болж байна.
- Оффшор бүсэд байгаа мөнгө, санхүүг оруулж ирэхэд анхаарал хандуулаагүй. Энэ чиглэлэд анхаарч тодорхой ажил хийж чадахгүй бйана.
- Төрийн албан хаагч төрийн хамгаалалтад байхдаа хөнөөлгөсөн. Мөн гадаадын хуулийн байгууллага хүн хулгайлах үйлдэл гаргаснаа Засгийн газартай хэлэлцээр хийсэн гэж байгаа ч Засгийн газар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.
Тиймээс огцруулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна. Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөлд дараах нэр бүхий УИХ-ын гишүүд гарын үсэг зуржээ.
Одоо уг асуудлыг УИХ-ын байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
зз · 2018/11/20
одоо хэн гарсан ч хэрэггүй, үхсэн хойноо ажил сайжирах, улсын төлөө байхав өшөө авалт, ханаж цадахаа байсан шунал гарын үсэг зурсан нөхдөөс авах юм алга. засгийн газар огцорвол УИХ -ыг нөгөө тал татаад унагана, ингээд МАН 2020 онд баяртай. Хүрэлсүх ажлаа хийж байгаа даанч харлуулах нь их юм нефтын үйлдвэр барих,олон жил хийгдээгүй нийслэлийн өмхийг арилгах гээд юм хийж байнааа
Хүннү · 2018/11/20
Анхнаасаа яах гэж энэ нөхөрийг ЕС болгосон юм. МАН ерөөсөө дампуурч байгаа нам байна. Та нар авах хүн алга хэдэн зөнөж байгаа өвгөн, авгай нар бас хэдэн "коко-кола"-баньд нар байна. Дараагийн ЕС хэн байх нь гол биш ерөөсөө энэ нам муу нэртэй Н. Энхбаяраас хойш сөнөх тийшээ яваад байна. Танай намд амь тариа хэрэггүй цагийн гарз хурдхан явах газарлуугаа "явж" үз. УИХ-аа тарааж наад наад МАН-явуул!!! ард олон минь.
Зочин · 2018/11/19
Хэзээ нэг цагт М.Энхболдын бүтээсэн авилга, хээл хахууль, газрын наймаа, 60 тэрбум, мөнгөөр бүхнийг худалдаж авах хятад арга зэрэг пирамед нурах болсоныг харуулж байна. Эд нөхөд мөнгөнд дурлагсад, эх орноо худалдагсад.