Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөнгүй
2018/11/26
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 94 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Одоогоос 94 жилийн өмнөх энэ өдөр Хаант засаглалыг халж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчилж, Монгол Улсаа хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг замд холбосон түүхэн гавьяатай юм. Анхдугаар үндсэн хуулиа баталсан явдал нь тусгаар тогтнолоо дэлхий даяар зарласны дайтай үнэ цэнэтэй билээ.
Улс гэрээ тунхагласан энэ өдөр бол эх оронч өвөг дээдсийн хатан зориг, олон цэрэг эрсийн халуун амь, Монголчууд биднийг сорьсон цадиг түүхийн өмнө бүтэн үлдсэн улс үндэсний дархлааны түүхт өдөр билээ. Эрх зүйт төрийн өлгий болсон Монгол улсын иргэд ээ. Цэвэр тунгалаг, цэгц шударга Монгол төрийг төлөвшүүлэх үйлсэд эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, улс гэрийнхээ хөгжил дэвшил ирээдүйн төлөө итгэл төгс хамтдаа хичээн зүтгэцгээе гэж Монгол Улсын Ерөнхий сайд ард иргэддээ хандаж дэвшүүлсэн мэндчилгээндээ онцолсон байна
-
1
-
2
Зочин · 2018/11/27
chaa zailuuldoo uurandaa uhaaan ni alga bolchihood bgaan zochid buudal ajilluulah uls oron avch yavah 2 tenger gazar shig zoruutei l dee
Зочин · 2018/11/27
МУ-н Ерөнхийлөгч Төр, Засгаар тоглож байна гэж үзэх Арай дэндэж байна. Яагаад Бүгд найрамдах Улс тунхагласны өдрий 94 жилийн ойг хүлээн зөвшөөрөхгүй байна.
зочин · 2018/11/27
Баттулгаа чи арай дэндүү жаахан сэтгэх юмаа.Анхдугаар үндсэн хууль баталж тусгаар тогтнолоо зарлана гэдэг бол өвлийн хүйтэнд хэдэн годгор залуус жагсаж төр үймүүлэхийн нэр бишшүү.Ардчилал гээч юм монголд хулгайг газар авхуулж үндэсэрхэг үзлийг гааруулж,авилга хээл хахууль гэгч юмыг бас албан тушаалын төлөө өрсөлдөөнийг жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн.Чи үүнийг л нэг их мундаг гэж бодоод бусдыг үл ойшоогоод байх юм.Чи бол ард түмнийг жинхэнэ утгаар нь талцуулж дайсагналцуулж байнадаа