Өнгөрсөн шөнө бензиний үнэ 30-40 төгрөгөөр нэмэгдсэн. Уг нь Засгийн газраас "Үнэ тогтворжуулах" хөтөлбөр хэрэгжүүлж бензиний үнийг барина гэж байсан юм. Гэтэл ийнхүү нэмэгдсэнд нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Шатахууны үнийг Засгийн газраас нэг жилийн хугацаанд тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ингэхдээ үнийг  барьж чадсан бөгөөд 50 төгрөгөөр бууруулсан билээ. Засгийн газар хэдэн жилийн хугацаанд 10, 20 төгрөгөөр нэмэхэд хяналт тавихгүй байж ирсэн. Харин 90 төгрөгөөр өсвөл хяналт тавина.

Нефть импортлогчид шатахууны жижиглэн худалдааны үнээ өчигдрөөс эхлэн 90 хүртэл төгрөгөөр нэмсэн тухай сэтгүүлчдийн асуултад “Үнэ тогтворжуулах бодлогын хүрээнд шатахууны үнэ өнгөрсөн жил өсөөгүй, харин ч 50 төгрөгөөр буурсан. Өнөөдрийн хувьд үнэ бага зэрэг хөдлөхийг Засгийн газраас хянахгүй байгаа. Харин 90 төгрөгөөр нэмэгдэх үндэслэл байхгүй. Энэ талаар тодруулна - See more at: http://zasag.mn/news/view/4467#sthash.L5BAf9bc.dpuf

Гэхдээ 90 төгрөгөөр нэмэгдэх шалтгаан нөхцөл байхгүй. Тэгэхээр шатахуун импортолдог компаниудын цаанаас авдаг үнэд өөрчлөлт орж, 10 юм уу 20 төгрөгийн хэлбэлзэлийг Засгийн газар барихгүй. Энэ талаар тодруулна" гэсэн юм.

Х.Даваа