Анх "ТВ Коктейль" хамтлагийн жүжигчнээр олонд танигдсан эрхэм бол Э.Цолмонбаяр. Тэрбээр тайз, дэлгэц гэлтгүй салбар бүрт уран бүтээлээ туурвиж, алиалж хүмүүсийг инээлгэж явдаг.  Хөгжилтэй, мэдрэмжтэй залуу хэмээн үзэгчдэд үнэлдэг юм.

Түүнийг эмээгийн эрх хүү хэмээдэг.  Анх ээж нь жүжигчин болгохоор СУИС-д суралцуулж эхэлсэн гэдэг. Нэг хэсэг хүмүүсийн үзэх дуртай нэвтрүүлгээр  “Халуун чинжүү” нэвтрүүлэг тодроод байсан. Энэхүү нэвтрүүлгээсээ эхлэн  "ТВ-Коктейл"  хамтлаг төрсөн түүхтэй. 

Телевизийн нэвтрүүлгээс кино урлагт амжилттай орсон тус хамтлагийн жүжигчин Цоомоо “Сайн уу, амьдрал минь”, “Намрын синдром”, “Мөнгөний гахай” кинонууд мөн “Хоёр ертөнцийн буудал” жүжиг хүртэл тоглон үзэгчдийн хүртээл болгож чадсан авьяаслаг уран бүтээлч.

Тэрбээр тагтаа хооллож буян үйлддэг болжээ. Тодруулбал, "Тагтаа бас их ухаантай шувуу юмаа бас давруу юм. Өглөө болгон будаа өгдөг юм өнөөдөр мартчиж тэгсэн цонх тогшиж будаагаа нэхлээ шvv хөөрхөн" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Харин түүний найзууд "Шувууны ханиад их гарч байгаа шүү болгоомжтой байгаарай" гэж зөвлөж байна.

Д.Ана