Шатахуун импортлогчдод албан шаардлага хүргүүлэв
2018/12/21
Засгийн газраас шийдвэр гаргаж, энэ сарын 7-ноос эхлэн АИ-92 шатахууныг улсын хэмжээнд 100 төгрөгөөр бууруулсан. Сарын сүүлээр дахин 100 төгрөгөөр бууруулна гэдгээ салбарын яам мэдэгдээд байна.
Гэвч зарим нэг импортлогч үнээ хямдруулаагүй байна. Тиймээс иргэдээс ирсэн мэдээллийн дагуу МХЕГ-аас ШТС-уудад хяналт шалгалтыг явуулж, өргөн хэрэглээний бараа худалдаалагч аж ахуйн нэгжүүдэд шатахууны үнэ буурсантай холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах албан шаардлага хүргүүлжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Хүннү · 2018/12/23
Хариу нь тодорхой Та нарын өөдөөс "май" гэнэ. МХЕГ-т өөр ямар хариу хэрэгтэй юм.