Багш нар цалингаа нэмүүлэхээр жагсана гэв
2018/12/23
Өнгөрсөн есдүгээр сард багш ажилчид цалингаа нэмэгдүүлэх талаар харьяа яаманд шаардлага хүргүүлж, жагссан. Тэд шаардлагын үр дүн бүрэн хэрэгжээгүй гэдэг шалтгаанаар ирэх даваа гарагаас Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яам болон БСШУСЯ-ны гадаа жагсахаа мэдэгдээд байна.
Тодруулбал, баасан гарагт МҮЭХ-ноос багш болон шинжлэх ухааны ажилчдын цалингийн нэмэгдэл одоог хүртэл олгогдохгүй байгаа талаар мэдээлэл хийсэн.
Энэ үеэр Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан "Есдүгээр сард бидний хийсэн ажил хаялтын үр дүнд бид Засгийн газартай гэрээ хэлэлцээр хийж ажил хаялтыг түр завсарлуулаад байсан. Гэсэн хэдий ч тэр хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн үр дүнд хүрээгүй, байгуулсан гэрээ, хэлэлцээр хэрэгжихгүй байна. Есдүгээр сарын 14-нд манай үйлдвэрчний эвлэл, БСШУСЯ, Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яам болон Засгийн газрын гаргасан саналыг үндэслэн хэлэлцээр байгуулсан. Үүнд энэ оны аравдугаар сарын 1-нээс багш болон эрдэм шинжилгээний ажилтнуудын цалинг долоон хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон.
Гэвч он дуусах гэж байхад уг нэмэгдэл ажилчдад олгогдоогүй байна” гэсэн юм. Мөн тэрбээр, нийслэлийн зарим сургуулиудын багш нар нэмэгдлээ дөнгөж авч эхэлсэн ч хөдөө орон нутаг болон нийслэлийн үлдсэн ажилчид аваагүй байна. Олон сарын турш бид цалинг нэмэгдүүлэх гэж гуйж, шаардаж явсан, гэвч ямар нэгэн үр дүнд одоог хүртэл хүрээгүй байгаад бухимдаж байгаагаа илэрхийлсэн юм.
иргэн · 2018/12/27
Багш нарын чадварыг дээшлүүлэх нэн шаардлагатай байна. Зүгээр л цаг өнгөрөөж цалин авах сонирхолтой хүмүүс болжээ, ямар ч чадваргүй, яг юу заагаад байна гэдэг нь ч ойлгомжгүй, ийм байж цалин нэмүүлэн гээд л, баахан хов ярина, ярианд нь авах юм байхгүй болсон иймл хүмүүсээр хүүхдүүдэд хичээл заалгаж байна. Тухайлбал Налайх дүүргийн 119 сургуулийн багш нар байнга архи ууж шоудан, үүнийг нь захирал нь дэмжинэ. Үүнийг өөрчилэх хэрэгтэй
Uran · 2018/12/24
Za yu we xu.baga angiin bagsh nar gej xeden xoviin tulamnuud ajlaa ch xiixgvi xvnii amidral suragchdiixaa amidral ruu ululzsun.yu ch xiixgvi xov bazaad l suuj bdag xvmvvs shvv dee..er n yasan gej tsalin nemvvlex geed bgaa ym.exleed xicheelee zaa
Эргүүнүүд · 2018/12/24
Эхлээд шудрага ёсыг нэхэж жагсаач эргүүнүүдээ. Шудрага журам тогтвол бүх хүний амьдрал аяндаа л дээшлинэ л дээ. Даанч та нарт тийм ухаан боловсрол байхгүу л дээ
Bagsh · 2018/12/24
Ta nar ehleed shudarga yosiig nehej suuriig ni zasaj avahiin tuluu temc!! Daraa ni calingaa hvsseneeree nemvvlehiin tuluu temc!!!
Зочин · 2018/12/23
БАгш, эмч нар цалингийн нэмэгдлээ Эрдэнэтийн 49 хувь, Оюу-толгойн луйварчид, Хөгжлийн банкны хулгайчид, үнэ тогтворжуулах нэрээр хулгайлсан этгээдүүд, Асемын луйварчил, товчхондоо Элбэгдорж тэргүүтэй МАНАН-гийн дээрэмчдээс нэхэх хэрэгтэй. Түүнээс биш, байхгүй юмыг хаанаас авах гээд байгаа юм? Эсвэл МАНАН шиг хулгайлаад ав. Өөрөөр хэлбэл МАНАНГийн хулгайлснаас хулгайл.