ОХУ-ын Буриадын нэрт рэппер Алихана Зе /Алдар Дугрон/ энэ сарын 21, 22, 23 -ний өдөр Өвөрмонгол улсад тоглолтоо хийхээр товлосон байжээ. Гэвч тоглолтын бүх билет зарагдаж тоглолт эхэлхээс ердөө нэг цагийн өмнө түүний тоглолтыг цуцлах болсон тухай Хятадын эрх баригчид мэдэгджээ. 

Тоглолтыг цуцлах болсон шалтгаанаа тэднийг визний асуудалтай хэмээн тайлбарсан байна. Харин реппер Алихана Зе хэлэхдээ "Визний асуудалтай холбоогүй. Энэ жилээс Хятадын эрх баригчид энэ жилээс "реп хөгжимд тавих хяналтаа чангатгаж байгаатай холбоотой" гэжээ. 

21-нд эхлэх байсан тоглолтоос цагийн өмнө цуцлах болсон тухай мэдэгдсэн учир түүний тоглолтыг үзэхээр олон зуун хүмүүс цугларсан байжээ. Мөн тоглолт зохион байгуулж буй багийн гишүүдийг визний асуудалд оруулсан байна. 

www.Seen.mn