Монгол улсын Зэвсэгт хүчний болон Монгол цэргийн энхийг дэмжих ажиллагаа, олон улсын цэргийн ажиллагааны түүхэнд алтан үсгээр бичигдэх үйл явдал 10 жилийн өмнөх энэ өдөр болж байсан юм.

Тодруулбал 2004 оны 2-р сарын 18-ны үүрээр Ирак дахь эвслийн цэргийн хүчний "Чарли" бааз руу тэсрэх бодис ачсан машинтай халдсан амиа золиослогчийн үйлдлийг Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон нар таслан зогсоож, 8 улсын 2000 цэргийн амийг аварч гавьяа байгуулсан юм.

 

 

 

Тэд  энхийг сахиулах ажиллагаанаас эргэж ирээд БХИС-ийг төгссөн.   Өнөөдөр дэслэгч Г.Аззаяа шүхэр десантын ангид, дэслэгч Ш.Самбуу-Ёндон 016-р бригадад алба хааж байна