Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийнэ бий болгож "Аавыгаа санахаар", "Чамайг нэхсэн сэтгэл", "Дүүгээ санана" зэрэг олон сайхан хит дуугаараа дуунд дуртай ард түмэндээ хүндлэгдсэн дуучин бол П.Идэржавхлан.

Түүний эхнэр нь З.Онон хэмээх "Х Түц" продакшны жүжигчин бүсгүй байдаг бөгөөд түүнийг орчин үеийн “Учиртай 3″ киноны Хоролмаагийн дүрээр уншигчид маань илүүтэй сайн танина. Хамгийн сүүлд тэрбээр "Single ladys" кинонд тоглосон нэгэн юм.

Тэрээр сүүлийн өдрүүдэд дуучин П.Идэржавхланг "Эрэн сурвалжилж байна", "Сураггүй алга болжээ" гэхчилэн янз янзын мэдээлэл цацагдах болсон. Учир нь "Идрээ маань анд найзуудтайгаа яваад сураггүй болсон аж" гэсэн мэдээллийг түүний гэргий өөрийн фесбүүк хуудсаараа нэгэн найзтайгаа харилцаж байхын ийнхүү буруу ташаа мэдээлсэн байна.

Ийнхүү энэ талаар дуучин П.Идэржавхлангаас тодруулснаа энэ удаагийн "Мобайль Ньюс" буландаа онцолж байна. Тэрбээр "Би ан сонирхдоггүй ээ. Эхнэртэйгээ хамт амраж байхдаа найзуудаараа тоглоод, гэргий маань өөрийн цахим хуудсаараа нэгэн найздаа эрэн сурвалжилж байна гэж бичсэнийг зарим сайтууд намайг анд яваад сураггүй болсон гэж мэдээлсэн байна лээ" гэж хариуллаа. Түүнчлэн дуучин П.Идэржавхлан тун удахгүй болох гэж байгаа олон улсын эмэгтэйчүүдийн баяраар ээжүүдэдээ бэлэг барихаар "Ижий шүтээн" дууныхаа клипнийхээ зураг авалтыг хийгээд завгүй явна хэмээсэн юм. Ямартай ч дуучин маань анд явж төөрөөгүй юм байна. Харин ч шинэхэн клипээ үзэгчдийн хүртээл болгох гээд завгүй яваа ажээ.

Д.Ана