Улайдаггүй Ч.Улаан гаалийг самарч байна
2015/09/10
Шийдлийн Засгийн газар хөөгдсөн зургаан сайдынхаа оронд шинэ сайдуудаа томилж дууслаа. Гэвч дэд сайдын томилгоо хийгдэх нь байтугай нэр дэвшилт болоогүй байхад сүйхээтэй зарим нэг нь чоно борооноор гэгч болов. Сангийн сайдаар Б.Болорыг томилогдохоос өмнө буяныг хурааж, бузрыг таслах ёстой Гаалийн Ерөнхий газрын даргаар О.Ганбатыг сэмхэн томилчихлоо.
МАН-ыг хөөж, харин МАХH намыг урьсан Зи-д улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд гол үүрэгтэй гаальдаа өөрийнхөө хүнийг тавих мэдэл дутав уу эсвэл Америк яваад эзгүй хойгуур нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг толгой мэдэн шийдчихэв үү, О.Ганбат эргэн томилогдчихлоо.
Түүнийг улайдаггүй Ч.Улаан Сангийн сайд байхдаа энэ албанд томилж “нялх” эхнэрийнх нь ах Даваасүрэн тамгын газрын дарга нь болж байсан юм. Гаальд шинэчлэл хийж байгаа нэрээр мянган гаальчдыг боомт болгоноор нь сэлгэн ажиллуулж, ар гэрийнх нь амьдралаар тоглосон О. Ганбат эргэж томилогдсонд гаальчид дургүйцэж эхэлжээ.
Бүр үйлдвэрчний хороондоо гомдол гаргаж, тэмцэж эхлэхээр болсон дуулдана. Босоо удирдлагатай болохоор эсэргүүцснийг нь халж сольж айлгалаа гэхэд тэмцлийг нь хурцлахаас биш тэд ухарахгүйгээр шийдсэн гэнэ. Ч.Сайханбилэгийн энэ томилгоо АН-д боловсон хүчний бодлого байхгүй журмын нөхдөд нь төдийгүй иргэдэд ойлгуулж, намын дарга Зи-д нь хүртэл дохио болоод өглөө. Буяныг хурааж, бузрыг арилгах тангарагтай гаальчид О.Ганбатын булхайг энэ удаад баримттайгаар илчлэхээр шийдсэн гэнэ.
Цуврал бий...
Эх сурвалж: Shuum.mn
Зочин · 2015/09/11
Хархад нилээн захирдалтын лантуу баймаар с үртэй эр байна шүү.
ДОРЖДУЛАМ · 2015/09/10
Энэ О.Ганбат нь авилга авдгүй,бас хатуу шаардлагатай хүн болоод цаадуул нь эсэргүүцээд байгаа байх л гэж бодож байнаД
Зочин · 2015/09/10
МАН АМЛАЛТАА ХАГАС ДУТУУ БИЕЛҮҮЛЭХ ГЭЖ 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВЬЧИХСАН МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙ, ОЮУ ТОЛГОЙГ МАН-ЫН САЙД ЗОРИГТ, БАЯР НАР ГАДААДАД ЗАРААД БУРУУГ БАЯЦОГТРУУ ЧИХЭЭД ХААНА БАЙГАА МЭДЭГДЭХГҮЙ НУУГДЧИХСАН. МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙ БАЙХАД ЗАСГИЙН ГАЗАР ӨР ТАВИХГҮЙ ГЭЭД ЯАХ Ч БИЛЭЭ .ТЭГЖ МӨНГӨ БОСГОЖ ИРЭЭГҮЙ БОЛ БҮР Л ХЭЦҮҮДЭХ БАЙСАН БАЙХ ДАА. АН МАН ШИГ 100-ГААД ЖИЛИЙН ТУРШЛАГА БАЙХГҮЙ Ч ХЭЦҮҮ БАЙХАД ТҮҮНЭЭС Ч ИХ ЮМ ХИЙСЭН ХИЙСЭН ..
зочин · 2015/09/10
Энэ ёстой худлаа гар шдээ
Зочин · 2015/09/10
Ene bol shorond syyh estoi hynii l negdee
Зочин · 2015/09/10
Боомт болгоноор нь сэлгэн ажиллуулна гэдэг зөв ш дээ. Ийм шийдвэр гаргахгүй бол НӨХӨД гаальчид яаж даварч блаа даа хө. Юундаа дургүйцээд бгаа юм бэ.
Зочин · 2015/09/10
tsalingaa..... helsendee hureerei amjilt