Сайн байцгаана уу? нэрийг маань нууцлаад өгөөрэй. Би 24 настай хувийн компанид нябо хийдэг. Нөхрөөсөө салсан, 4 настай хүүтэй аав ээжийндээ амьдардаг.

Асуудал юу гэхээр эмэгтэй хүн эцэг эхтэйгээ таарахаа болихоороо тусдаа гарах цаг нь болсон гэдэг билүү. Ээжтэйгээ нэг л таархаа больж нэг үг хэлэнгүүт л хэрүүл болж тэнэг мангараараа дуудуулах юмаа. Одоо бүр ажлаасаа орж ирээд дуугарахаа ч больсон шууд өрөө рүүгээ ордог боллоо. Өмнө нь гэртээ тогтохгүй байна гээд үгэлдэг байсан бол одоо гэртээ байгаад байхаар жирэмсэн авгай шиг хэвтээд байх юм, унтаад байх юм, тэгсэнгүй ингэсэнгүй гээд л загнаастай. Хий гэсэн юмыг нь хийхээр сэтгэлд нь хүрэхгүй байнга гойчлоно. Тэгээд байхаар юм хийхээс дургүй хүрч хийхээ ч болисон. Бүүр хүүгээ аваад тусдаа амьдарч энэ гэрээс хурдхан явах хүсэл байвч байр авах боломж бололцоо арай л хүрэхгүй юм.

Гэхдэн энэ оны сүүлээр 1 өрөө байр аваад тусдаа гарая гэж зүтгэж байгаа. Тэр болтол гэртээ байхаар л хэцүү юмаа, бүр хаашаа ч хамаагүй гүймээр зугатмаар санагдах юмаа. Хэн нэгэнтэй уулзая гэхээр уулзах ч хүн байхгүй. Дээрээс нь тосоод авах түшээд авах хань ижилгүй болохоор ганцаардах юм. Тэглээ гээд архи ууж явсангүй. Дотроо л шаналж бачуурсаар......