Германы Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн тусгай ажилтан, цагдаагийн оффицер бүсгүй 2019 оны Германы миссээр тодорсон байна. 

Надине Берниес бараг нэг жилийн хугацаанд энэхүү миссийн тэмцээнд бэлтгэн хүмүүнлэгийн үйлсэд оролцсон байна. Одоо харин тэрбээр эргэн цагдаагийн ажилдаа орох ёстой ч энэ замыг сонгох бодолгүй байгаагаа хэлжээ. Энэ жил 28 настай цагдаа бүсгүй 10 гаруй жилийн турш цагдаагийн байгууллагад хүчин зүтгэжээ.