“UB Comedy” клубын залуус сүүлийн өдрүүдэд түнжин муу байгаа бололтой. Батаа, Амраа, Хану, Идэрээ, Хар Төөгөө гэсэн хэсэг залуус хошин урлагт шинэ төрөл, өнгө аясыг нэмэхээр нэгдсэн гэдэг.  

Тус клубыг үүсгэн байгуулсан гэдэг Б.Батбилэг мөнгөний асуудлаас залуустаа тулгалт хийсэн байна. Ийнхүү түүнийг хүлээн зөвшөөрөөгүйгээс Хар Төөгөө, Хантүмэн, Амараа нар инээдмийн клубээсээ орхижээ. Тэдний салах болсон шалтгааны сэдэв болсон санхүүгийн талаар, 

Амараа "Эхлүүлсэн ажлаа орхиод явах хүсэл үнэхээр байгаагүй. Надад ямар ч сонголт өгөөгүй. Батаа намайг Тайландад амарч байхад хурал зарласан юм. Би ирээд Батаатай уулзаад энэ тулгалт байна аа хамаг цаг хугацаагаа зарцуулчихаад гудамжинд гарсан.  Бүх тоглолтын орлогоо  хувааж, бүгд хамтдаа хувь эзэмшинэ гэж ярьсан. Дөрвөн сарын дотор 30 сая гаруй орлого орсон. Гэтэл Батаа нэг л өдөр UB Comedy эзэмших эрхтэй гэсэн баримт бичиг авчирсэн. Тэр үед бид нар гайхаад бүгд хамтдаа цуглуулсан мөнгө биз дээ гэдгийг хэлсэн ч өөрийнхөө зүтгэсээр байсан юм. Бид нар ингээд гэрээ байгуулсан. Гэрээнд 50 хувийг компанид, 50 хувийг тухайн зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон уран бүтээлчид адил тэнцүү хувааж авна. Хөтлөгч нь тодорхой хувиар илүү авна. Хэрэв гүйцэтгэх захирал нь Батбилэг өөрөө арга хэмжээнд оролцвол хувь авна гэж тусгасан" гэв. Харин өөрийн компаниа үүсгэн байгуулсан Б.Батбилэг нь "Манайх хамтлаг байгаагүй ээ. Миний байгуулсан клуб дээр хувь уран бүтээлчид гэрээгээр ажиллаж байсан. Гэрээний хугацаа дуусгавар болж сунгах гэхэд зарим уран бүтээлчдэд миний санал таалагдаагүй. Ингээд тэд өөр клуб байгуулсан харагдана лээ. Өнгөрсөн хугацаанд ашигтай ажиллаагүй. Манай компанийн санхүүгийн тайлан хасах бланстай гарсан. Ер нь монгол улсын татвар хамаг мөнгийг минь авчихдаг юм байна" гэж өөрийн байр сууриа илэрхийлэв. Доор линкээр нэвтэрч тэдний дэлгэрэнгүй бичлэгийг үзэх боломжтой.

http://www.facebook.com/ubcomedy/videos/393692084529104/

http://www.facebook.com/comedylabmn/videos/2208846279179983/

 

Д.Ана