Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр 10:00 цагт болно.  Түүнд эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.   Энэ заалтад хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.  Шүүх хуралд ЗТХ-ийн дэд сайд асан Б.Цогтгэрэл гэрчээр оролцож байгаа юм байна. 

ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалыг тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан өнгөрсөн оны наймдугаар сард цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа билээ.

Бид энэ хэргйн талаар эргэж мэдээлэх болно.