Голомт банк болон хотын захиргааны байрны баруун жигүүрт гал гарсан байна. 17:45 цаг гарсан Галыг Онцгой байдлын алба хаагчид шуурхай унтраасан байна. Галын улмаас хүн гэмтэж бэртээгүй.

Энэ талаар Нийслэлийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Мөнхбаатар: "Хотын захиргаа болон хотын захиргааны байрын голд гал гарлаа. Гал хотын захиргааны байр дотогшоо орсон байх магадлалтай. Гал гарах үед хүн эндсэн осолдсон зүйл байхгүй. Одоогоор гаын шалтгаан нөхцлийг тогтоогоогүй байна." гэв

Гал гарсан хэсэгт модон эдлэл, агааржуулагчийн мотор байсан нь гал гарсан шалтгаан байх гэдгийг эх сурвалж хэлж байна.

Хотын захиргааны баруун жигүүрт НИТХ-ын хэвлэлийн алба, санхүү, НИТХ-ын бүлгийн ажлын хэсэг байрладаг ажээ.