Энэ үеийн хамгийн олон хүмүүсийг байлдан дагуулж буй Avengers: Endgame кино энэ сарын 26-нд АНУ-д нээлтээ хийх билээ. Тус киноны нээлтийн тасалбар онлайнаар худалдаанд гарсан бөгөөд  тасалбар зарагдаж эхэлсэн эхний нэг цагийн дотор Infinity War киноны борлуулалтыг 3 дахин нугалсан аж.

Дэлгэцнээ гараагүй байгаа ч 2017 оны хамгийн эрэлттэй кино болох Star Wars: The Last Jedi киноны борлуулалтыг мөн бут цохисон байдаг. Түүхэнд бичигдэхүйц борлуулалтыг хийж буй энэ үед интернэтээр дамын наймаачид мөн чамлахааргүй ашгийг олж байна. Тасалбар худалдаанд гарч эхэлсэн өдрөө AMC-н вэбсайт хэт ачааллан маш удаан хүлээлтийг үүсгэсэн бол харин eBay дээр хүмүүс аль хэдийнээ нээлтээ хийх оройн тасалбарыг $50 доллараас эхлүүлээд $500 хүртэл үнэ хаялцан худалдаалж байна.

Тасалбар нь ийм борлуулалттай байгаагаас гадна гадаадын бусад улс орнууд ч энэ киноны нээлтийг хийх гээд тун яарч байгаа бололтой. Хонконгийн кино театрууд бэлтгэлээ базаан нээлтийн өдөртөө зориулан ийм тохижилт хийжээ.