Хонгкок улсад пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын баг тамирчид амжилттай оролцож гурван тамирчин медалийн тавцанд гарав. Тэмцээний эхний өдөр мастер ангиллын 74 кг-ын жинд О.Батбилэг нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн. Харин хоёр дахь өдөр нь насанд хүрэгчдийн 93 кг-д М.Галсайхан алт, Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ.