Сайн байна уу. Нэрийг минь нууцлаад өгөөрэй. Би 27настай 2сайхан хүүхэдтэй нөхөр маань оюу толгойд ажилладаг байж байгаад солонгос руу явсым л даа. Цуг байх хугацаа үнэхээр богинохон байдаг болхоор солонгос явахад нь тийм ч ач холбогдол өгөөгүй 28 өдөр ажлаад 14 хоног амрах шиг санаа л явуулсан.

Яваад 4 сар болж байна. Миний утас эвдрээд манай хүн надад утас өгч явуулваа. Утсанд нь фб ээ оруулах гээд нээтэл өөр нэг хаяг байна. Гайхаад үзтэл хэд хэдэн хүүхэнтэй чаталсан чат бас нэг хүүхэн рүү юу хийж байгаагаа байнга зургаа явуулж v.call 20-50 минут хийсэн зөндөө юм байсан бүр эрхтнийхээ зургийг хүртэл явуулсан байхын. Надтай өдөрт орой ажлаа тарж ирээд үсрээ л 5 минут ярьдаг байх охинтойгоо яриул удна. Ядраад байна хоолоо хийж байна, нойр хүрээд байна, унтлаа гээл тасалчина. Хүү маань 7 сартай уул нь анх явахад нь би араас нь очихоор тохирчихсон юм, тэгсэн одоо бол чи энд ажиллаж чадахгүйн байна аа ядраад хүүхдүүдээсээ хол байж үзээгүй хүн балрахын байна ирнэ гээд хэрэггүй гээд байхаар нь эвий дээ миний хань ганцаараа л бүгдийг болгох гэхийн гэж бодоод ядарлаа унтлаа гэхээр нь за сайн амраад ав гээл чатдаа байсан ч залгахгүй амраг гээд л байдаг байсан. Хэдэн өдрийн өмнө энэ чатыг нь уншаад надад унтлаа ядарлаа гэж хэлээ л тэр хүүхэнтэйгээ гал халуунаар чаталж гэртээ аваачиж гадуур явж яг л хосууд шиг бүх юмаа зөвлөлдөж байгааг нь мэдээд зүгээр л 2 хүүхдээ унтуулчихаад 00доо ганцаараа уйлж суусан.

Би мэдсэн гэдгээ хэлээгүй ээ аман дээр гарж ирээл2 болиод байгаа. Үнэнтэй эвлэрхээс айгаад байгаа юм шиг. Одоо яг л урьдын адил ядраад байна гээл утсаа тасладаг хэвээр. Би хэрүүл хиймээргүй байна. Зүгээр л буянаараа бол гээд орхичих уу. Сүүлийн хэдэн өдөр миний зүрх цохилохгүй зүгээр л хов хоосон бие л байгаа юм шиг санагдаад толгойд юу ч орж ирэхгүй байна. Сэтгэлээрээ үхэж байх шиг байна өө. Би яах вэ (хамгийн аймар нь тэр хүүхэн нь Оюу толгойд хамт ажиллаж байсан хүүхэн нь зөндөө юм бичмээр байгаа ч бодохоор л үхчих гээд байна). Мэдээгүй юм шиг дуугүй байх уу. Бүгдийг нь хэлээд орхиод явах уу надад туслаач