"VIP car wash" авто угаалгын газар нийгмийн хариуцлагаа ухамсарласан нэгэн сайн үйлсийг өрнүүлэхээр болсноо дуулгалаа.

Тодруулбал, олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан энэ сарын 8-ны өдөр буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөд 20 эмэгтэй жолоочийн автомашиныг бүрэн угаалга хийж үнэгүй үйлчлэхээр болжээ.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллээ өгөхөөр гуравдугаар сарын 7-ны өдөр 12:00 цагаас "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлаж байна.

Дашрамд дуулгахад, бүсгүйчүүдийн автомашинын үнэгүй угааж өгөхөөс гадна сарнайн цэцгээр бэлэг барих юм.

"VIP CAR WASH" авто угаалгын хаяг: 4 зам, Гранд Плаза - ийн баруун талд Сод Монгол ШТС - ийн байранд  та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг 88911313 утасны дугаараас лавлана уу.