Өнгөрсөн онд нэг танил маань "Монгол Субару автомашин" ХХК-иас суудлын тэрэг худалдаж авсан хэмээн сайрхангуй ярьж байсан ч нэлээд хэдэн сарын дараа толгой сэгсрэн уулзалдсан юм.

Өнөөх магтаад байсан нисэх онгоцны мотор ашиглан үйлдвэрлэдэг, чанартай ястай гэх машин нь хэдхэн сарын дотор эвдэрч улмаар сэлбэг хэрэгсэл нь ч үнэтэй, засварын газруудаас салахаа больсон талаар ярьсан юм. Улмаар энэ компани жинхэнэ "Субару" оруулж ирж байна уу, албан ёсны төлөөлөгч нь мөн үү гэдгийг шалгадаг газар байдаггүй юм байх даа хэмээж байв.

Японы Фужи Хейви Индастриез компанийн албан ёсны төлөөлөгч гэх уг компани дэлхийд алдартай "Субару"-гийн машинуудыг Монголд 2008 оноос эхлэн борлуулж эхэлжээ.

Хамгийн алдартай автомашин үйлдвэрлэгчийнх нь хувьд Субаруг Монголд оруулж ирлээ хэмээн нийтээр хүндэтгэлтэй хандаж байсан цаг саяхан. Гэвч дээр дурдсан шиг сэтгэл хангалуун бус үлдсэн тохиолдол хэрэглэгчдийнх нь дундаас бишгүй л нэг гарч ирж.

"Монгол Субару автомашин" ХХК-ийг хардсан хэрэглэгчдийн сэтгэлийг улам ч лавшруулсан нэг мэдээллийг хоёрдугаар сарын 17-нд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газраас цацсан юм.

Энэ ньМонгол Улсын Татварын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж НӨАТ-ын падаанд хуурамч бичилт үйлдэж тараах,импортын бараа бүтээгдэхүүндНӨАТ төлсөн мэтээр хуурамчаар тайлагнах замаар ихээхэн хэмжээний татвараас зайлсхийсэн аж ахуйн нэгжүүдийг Татварын ерөнхий хуулийн 14.5 дахьзаалтын дагууолон нийтэд мэдээлсэн явдал байлаа.

Тэрхүү аж ахуйн нэгжүүдийн дунд мөнөөх албан ёсны дистрибьютер маань цохиж явах нь тэр. Тухайлбал импортын бараанд НӨАТ төлсөн мэт хуурамч тайлан үйлдсэн аж ахуйн нэгжүүдийн нэрс дунд 5192858 регистрийн дугаартай "Монгол субару автомашин" ХХК-ийн нэр байх. Эндээс үзвэл тус компани Японоос албан ёсоор автомашин оруулж ирж борлуулна гэх нэрийдлийн дор хуулиа ч зөрчиж байсан нь илэрчээ.

Улсынхаа хууль журмыг зөрчиж залилангийн хэрэг сийхгүй үйлдэж байгаа энэ компани хэрэглэгчдийнхээ төлөө Японоос жинхэнэ "Субару" авч ирж байгаа боловуу.

Дашрамд дурдахад хуурамч падаан ашиглаж татвараас санаатайгаар зайлсхийсэн байгууллагуудад Татварын ерөнхий хуулийн 74-р зүйл, НӨАТ-ын хуулийн 17 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэж, цахим тайлангийн системдүйлдэл хийх эрхийг хаах, аж ахуйн үйл ажиллагааг зогсоохарга хэмжээавч ажиллаж байгаа аж.

С.Билэгт