Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амгалан” амаржих газрын хажууд “Хаанчлал” нэртэй зочид буудал, баар цэнгээний газар шөнөжингөө үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнээс болоод эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн эрхийг зөрчиж байна гэх гомдол эмнэлгийн захиргаанд олноор ирэх болжээ.

Мөн зочид буудал, цэнгээний газраар үйлчлүүлэгчид нь эмнэлгийн гадна талбайд шээх, бөөлжих, архи пиво, ундааны сав хаяж орчныг орчныг бохирдуулж байгаа ажээ. Иймээс тус шаардлага тавьсан эмнэлгийн ажилтанд ёс зүйгүй хандаж, хэл амаар доромжилж, бэртээж гэмтээх тохиолдол гарсан байна.

Эмнэлгийн зүгээс уг зочид буудлын архи согтууруулах ундаа зарах тусгай зөвшөөрлийг цуцалж өгөхийг хүссэн хүсэлтээ дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгорт хүргүүлсэн байна. НИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор энэ асуудлыг нийтийн эрх ашигт нээлттэй байдлаар шийдвэрлэх болно гэдгээ мэдэгджээ.