Энэ долоо хоногт манай улсад олон үйл явдал өрнөлөө. Тухайлбал, улс төрчид үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэлэлцүүлэг ид дундаа явна. Гэхдээ эцэг хуулийг өөрчлөх хоёр хуулийн төсөлтэй болчихсон. Уг хоёр төслийг нийлүүлж нэг сайн хууль болгохоор ажлын хэсгийнхэн ажиллаж байна. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналын байгалийн баялаг "нийтийн өмч мөн" хэмээн зохицуулсан томъёоллыг "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал" хэлэлцүүлгийн оролцогчид дэмжив. 

УИХ-ын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Зөвшилцлийн ажлын багийн төлөвлөгөөний дагуу Төрийн ордноо болсон тус хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, санал болон УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөл, АН-ын зөвлөлийн саналыг танилцуулсан. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ, Сангийн яам, УУХҮЯ, БАОЖЯ, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг төрийн байгууллага, улс төрийн намын төлөөлөл, эдийн засагч, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөллөөс бүрдсэн нийт 150 гаруй хүн оролцсон юм.

Мөн энэ долоо хоногт дуулианыг С.Баярын оффшор дансны гүйлгээний талаар байлаа.  2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байлаа. Түүний тэргүүлсэн Засгийн газар 2009 оны аравдугаар сарын 6-нд “Айвенхоу Майнз Монголиа Инк”, “Рио Тинто Интернэшнл Холдингс”, “Айвенхоу Майнз Лимитед” компанитай Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Дэлгэрэнгүйг эндээс 

Нийгэмд байгаль дэлхийгээ хайр гамгүй хайрлаж, зүй бусаар ханддаг болсны тод жишээг зууны мэдээ сонинд онцлон нийтэлжээ. Даланжаргалан сум ховор, үнэтэй чулуугаараа хэзээнээс алдартай. Усан болон утаат болор, чүнчигноров, гартаам, мана, өнгөт чулуу, төмрийн хүдэр, хайлуур жонш, нүүрс, хүрмэн чулуу, бал чулуу, шохойн чулуу, барилгын материалын түүхий эд гээд ашигт малтмал элбэг. Гэтэл байгалийн үнэт эдлэл, өв соёлыг агуулсан нутгийн чулууг урд хөрш рүү машинаар ачдаг болоод удаж байна.  Гэвч өнгөт чулуунд шунасан иргэдийн гар хүрээгүй үлдсэн жаахан газарт нь ч энд тэндээс ирсэн нинжанууд шургалжээ. Тэд өнгөт чулууг түүсээр  газрын хөрсийг 20-40 см сэндийчсэн байна. эндээс дэлгэрэнгүйг 

Мөн жолоочдын бухимдлыг хүргэсэн шийдвэр тун удахгүй хэрэгжих гэж байна. Гэхдээ энэ нь хотын их түгжрэлийг бууруулах зорилготой ажил юм. 

Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр “Бид 2005-2010 оны хооронд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал ихэсч байгаа дүр зургийг тооцоолж эхэлсэн. 2010 оноос түгжрэлийн тухай анх ярьж эхэлсэн. Энэ үед бид ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол болохгүй гэсэн дүгнэлтэд хүрээд дугаарын хязгаарлалтаас гадна нийтийн тээвэрт зорчих хэсгийн нэг эгнээг чөлөөлж өгсөн. Мөн авто замд гүүрэн гарц хийх, уулзварын геометр хэлбэр, төрлүүдийг өөрчилж эхэлсэн. Дараа нь аюулгүйн тойргуудыг уулзвар болгож гэрлэн дохиотой зохицуулалт хийж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байлаа. Гэвч цаг хугацааны хувьд энэ арга зам цаашид үргэлжлэх боломжгүйд хүрээд байна.  Бид хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот байгуулах, метротой болох эсвэл худалдаа үйлдвэрлэл, их дээд сургуулийг хотоос гаргахад 10-аас дээш жил шаардлагатай. Тэгэхээр богино буюу дунд хугацааны ажлыг эхлүүлсэн" гэдгийг өчигдөр танилцуулсан. 

Түгжрэлийг бууруулахын тулд нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хуваасан байна.

  • А бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар хүртэл. Энэ бүс рүү 50 хүртэл хувиар бууруулахын тулд тэгш, сондгойгоор явах санал яригдаж байгаа.

 

  • Б бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.  Мөн энэ бүсэд  дугаарын хязгаарлалт үргэлжлэх юм

 

  • С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсэг юм.

Бүсчлэл дотор бүсчлэлийн тэмдгүүд байрлах бөгөөд стандартад орсон тул Бүсчлэлийн тэмдэг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ.

Зогсоолын асуудлаас гадна А, Б бүс рүү тодорхой шаардлага хангасан автомашиныг нэвтрүүлэх юм байна.

  1. Татвараа төлсөн

  2. Торгуульгүй

  3. Техникийн улсын үзлэгт тэнцсэн байх ёстой.

Нийслэлд одоогоор автомашины зөвшөөрөлтэй зогсоол 2.382, зөвшөөрөлгүй 5.312 зогсоол байгаа аж. Шинээр зогсоол байгуулах боломжтой талбайг судалснаар нийт 15 мянга гаруй төлбөртэй зогсоолыг зохион байгуулах боломжтой гэж үзжээ.

Эдийн засагт Бид нийгэм, эдийн засгийн ихэнх системээ баруунаас хуулсан. Харамсалтай нь ихэнх тохиолдолд түүнийхээ суурь философийг ойлголгүй монголчилжээ. Андуурсан Нийгмийн Даатгал

Шинэ ногооны ханш өсч, дайвар бүтээгдэхүүний үнэ буурчээ. Өргөн хэрэглээний барааны үнэ ямар байгааг сурвалжлахаар нийслэлийнхний олноороо үйлчлүүлдэг “Хүчит шонхор”, “Нарантуул-2”, “Барс” захууд, “Номин”, “E-mart” сүлжээ дэлгүүрүүдээр орлоо. Дэлгэрэнгүйг эндээс 

Соёл урлагийн салбарт тайзнаа өмнө нь тавигдаж байгаагүй "Варьете" жүжиг үзэгчдийн хүртээл болох аж. Урлаг судлаач, шүүмжлэгч, зохиолч П.Батхуягийн "Саксафон" нэрт моно жүжгийг залуу найруулагч Н.Дорждэрэм монголд төдийлөн олон хийгдэж байгаагүй "варьете" хэлбэрт оруулан тайзнаа амилуулахаар болсон байна. 

Монголд тавигдаж байгаа бүхий л жүжгүүд театрын тайзнаа тавигддаг бол энэхүү жүжиг нь анх удаа диско бааранд тоглогдох гэж байгаагаараа содон бөгөөд шинэхэн.  "New marquee center"-т долдугаар сарын 31-нд нээлтээ хийх "варьете" жүжгийн гол дүрийг жүжигчин Э.Батхүү хэрхэн амилуулах цаашлаад гэнэтийн олон бэлгээр үзэгч олныхоо мэлмийг мялааж, чихийг сортуулахыг хүлээх л үлдлээ.

Спорт : Японы мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын барилдаан өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдрийг хүртэл дээд зиндааны түрүү бөхийн төлөө их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар өрсөлдсөн юм.

Хоёр аварга сүүлчийн барилдаанд оноолт таарч, Какүрюү М.Ананд ялснаар 14 даваатайгаар тэмцээнийг тэргүүллээ. Хэрвээ Хакүхо давсан бол хоёр аваргын хооронд нэмэлт барилдаан гарах байсан юм. Хакүхо 12 даваа, гурван унаатай тэмцээнийг өндөрлүүлсэн бөгөөд Ичиножёо А.Ичинноров, Котошогикү, Какүрюү нарт унажээ.

Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд ийнхүү зургаа дахь түрүүгээ хүртлээ. Энэ жил 33 настай Какүрюү М.Ананд аварга анхны түрүүгээ 2014 оны гуравдугаар сард авч байсан бөгөөд тухайн үед Хакүхо М.Даваажаргал аварга 28 түрүү аваад байжээ.

Дээд зиндаанд барилдсан Монгол  бөхчүүдээс  Ичиножёо А.Ичинноров есөн даваа авсан бол сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил тав, Дайшёохо Ч.Шижирбаяр зургаан даваатайгаар тэмцээнийг дуусгав.