ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлийг “Алтангадас” фракцид харьяалагддагийг хүмүүс мэднэ. Нэг үгээр хэлбэл, тэрбээр Ерөнхий сайдын хүн. “Алтангадас”-аас төрийн албаны зөөлөн сэнтийд залрагсад хэрхэн дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх болсныг ард иргэд төдийгүй ойрмогхон өдөлсөн АН-ын жигүүрийнхэн хүртэл ил, далд хэлэх болоод удлаа. Г.Дэнзэнгийн тухай дуулианыг иргэд мартаагүй шахам байхад төрсөн хүүгийнхээ компанид 893,9 сая төгрөгийн тендер авч өгөөд яамнаасаа санхүүжүүлж, төрийн албыг төрлийн алба болгосон П.Алтангэрэлийн тухай баримтууд ар араасаа дэлгэгдсээр байна.

Төрийн нарийн бичгийн дарга бол яамны мөнгийг захиран зарцуулах эрхтэй, санхүү барьдаг гэдэг утгаараа сайд, дэд сайдаасаа илүү эрх мэдэлтэй албан тушаал. Хэрэв Төрийн нарийн Санхүү, Төрийн захиргаа удирдлагын газрын даргатайгаа ашиг сонирхол нэгтэй бол төсвийн мөнгийг халааслахад ядах зүйлгүй гэдгийг яаманд ажиллаж үзсэн наад захын төрийн албан хаагч мэднэ. АТГ-ынхан бол бүр ч андахгүй. Тиймдээ ч 2013 онд ССАЖ-ын сайд Л.Оюунгэрэл хатагтайд АТГ-аас 02/3692 дугаартай “Хууль хэрэгжүүлэх тухай” албан бичиг хүргүүлсэн байдаг. Уг бичигт П.Алтан-Од /Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга /Р.Хаяндорж/ Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга/, Р.Алтантуяа /ССАЖЯамны ерөнхий нягтлан бодогч/ нар нь АТГ-ын хяналт шалгалтаар мөнгө захиран зарцуулах нэг, хоёрдугаар гарын үсэг зурах эрхтэй Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст хамт ажиллаж байгаа зэрэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11-т заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн нь тогтоогдож байгаа тул хууль хэрэгжүүлж ажиллах тухай дурдсан байдаг. Энгийнээр тайлбарлавал, дээр нэр дурдагдсан, урьд нь хамт ажиллаж байсан “Учиртай дөрвөн толгой” нэг дор ажиллаж үл болно. Хэрэв хамт ажиллах аваас төсвийн мөнгийг хараа хяналтгүй урсгах болно гэдгийг анхааруулсан хэрэг шүү дээ. Гэвч АТГ-аас хүргүүлсэн дээрх албан бичгийг ССАЖЯ-ныхан нохой хуцаж байна чинээ тоолгүй төсвийн мөнгийг завшсаар сууна. “Учиртай дөрвөн толгой” төрийн мөнгийг хэрхэн завшиж байгаа нь эндээс тод харагдана.

“Учиртай дөрвөн толгой”-н эхний хүн бол одоогоор  ССАЖЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж буй  П.Алтан-Од гэх залуу. Түүнийг П.Алтангэрэл Дорнодоос “чирч” ирсэн гэдэг. П.Алтангэрэлийн найз, журмын нөхрийнх нь хүүхэд учраас энэ өндөр албанд заларсан хүн. Найзын хүү учраас хууль бусаар төрийн албанд томилогдож мэргэжилтний сонгон шалгаруулалтаар төрийн албанд жинхэлсэн баримт бий. Энэ залууг П.Алтангэрэл Дорнодоос “чирч” ирсний учир нь тендер авах байсан аж. Үүнийгээ ч тэрбээр баталж 2013 онд ССАЖЯ-нд зарласан 40 гаруй тендерийн 32-д Үнэлгээний хорооны даргаар ажиллуулсан байна. Үр дүнд нь харин “Есөн харш”, “Алтан харш”, “Хүрэл харш”, “Ган харш”, “Тулгат Ганхарш” гэх ижил нэртэй шахам таван компани Завханы музей, Сүхбаатар аймгийн театр, Богдханы музей, Биеийн тамир, спортын төвийн засварын ажлыг авсан бол “Хан Орд”, “Зандан орд”,  “Талын фокус”, “Бизнес фокус” нэртэй компаниуд тус бүр хоёр, “Сүлд-Уул” компани мөн хоёр ажил яамнаас авсан байх юм. Эдгээр компанийн авсан ажлын өртөг мэдээж хэдэн тэрбумаар үнэлэгдэнэ. Яамны ажилчдын явган яриагаар бол дээрх компаниуд бүгд л Төрийн нарийн бичгийн даргын болоод түүний хамсаатнуудынх аж. П.Алтан-Од гэх залуу ах ламдаа ингэж Дорнодоос чирч ирсэн хариуг нь барьсан байна. Үүгээр ч зогсохгүй П.Алтан-Од Худалдан авах ажиллагааны газарт зарлагдсан салбарын бүх тендерт ССАЖЯ-ыг төлөөлөн оролцдог бөгөөд түүний эхнэр нь Худалдан авах ажиллагааны газарт мэргэжилтнээр ажилладаг байна.

Төрийн нарийн бичгийн халаасыг зузаатгахаар Дорнодоос ирсэн дараагийн эрхэм бол Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар хууль зөрчиж томилогдсон Р.Хаяндорж юм. Тэрбээр Дорнод аймагт 30 гаруй жил ажиллаж амьдарсан. П.Алтангэрэлийг Чойбалсан хотын захирагчаар ажиллаж байхад орлогч дарга нь байсан эрхэм. Бас л П.Алтан-Одын хамтаар П.Алтангэрэлийг яамны төрийн нарийн болоход нь хамт дагаж иржээ. 2013 онд ССАЖЯ-нд зарлагдсан 40 гаруй тендерийн 11-т нь Үнэлгээний хорооны даргаар ажилласан. Өмнө нь төрийн албанд ажиллаж байхдаа санхүүгийн зөрчилд гаргаж байсан ч энэ албан тушаалд торох юмгүй томилогдсон нэгэн.

Харин хамгийн сүүлийн хүн нь ССАЖ-ны ерөнхий нягтлан бодогч Р.Алтантуяа гэх эмэгтэй. Мөн л Дорнод аймагт ажиллаж байгаад 2012 онд хотод ирсэн. Ийм “Учиртай дөрвөн толгой” ССАЖЯ-ны санхүүг бүрэн мэдэж, нэг, хоёрдугаар гарын үсгийг зурж, тендерийн Үнэлгээний хороонд даргаар ажиллаж, яамыг төлөөлөн бараа материал худалдан авах ажиллагаанд оролцож байна. Урьд нь тэд Чойбалсан хотыг самарч дууссан. Харин нь одоо ССАЖЯ-ыг самарч сууна. ССАЖЯ-нд ийм л юм болоод байна.

Л.Оюу

ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Алтангэрэлийн

төрөл садан, тойрон хүрээлэгчдэдээ хүртээсэн “Бялуу”

 

Тендер авсан нь

Хийж гүйцэтгэсэн ажил

Тайлбар

1

Есөн харш

 

 

2

Алтан харш

Завханы музей

 

3

Хүрэл харш

Сүхбаатар театр

 

4

Ган харш

Богд хан музей

 

5

 

 

Тулгат Ганхарш

БТСТ-ын засвар

Эдгээр “Харш”-уудыг АТГ анхааралдаа авна гэдэгт найдаж байна. П.Алтангэрэлийн хүү Тулгын байгуулсан компаниуд биш юм биш биз?

6

 

 

 

 

 

 

 

 

 

 

Аглут

 

П.Алтангэрэл нь өөрөө 2000-2005 онд Ерөнхий захирлаар нь ажиллаж байсан. Одоо төрсөн хүүгийнх нь нэр дээр байдаг “Аглут” /Том хүү Тулгын нэрийг тонгоруулсан/ ХХК-тай Дорнод аймгийн Баянтүмэн сумын Соёлын төвийн барилга барих нийт 893,9 сая төгрөгний төсөвт өртөгтэй барилга угсралтын ажлыг ССАЖЯамнаас санхүүжүүлж байгаа

7

Тэмээн

Алаг Эрдэнийн соёлын төв, Тосонцэнгэл музейн их засвар, барилга угсралт, Соёлын төвийн их засвар

 

8

Хан Орд

Ховдын Жаргалан

 

9

Зандан орд

 

“Харш”-тай компаниуд хөвөрч байсны орыг “орд”-той компаниуд залгах нь энэ үү

10

Сүлд-Уул

Архангай музей, Эрдэнэзуугийн сэргээн засварлалт, Эрдэнэбулганы их засвар

Өртөг 750 сая

11

Сүлд проект

 

 

12

Сүлд-Уул

 

“Сүлд”-үүдийг ч АТГ шалгах хэрэгтэй юм.

13

Суварга Эв

Хэнтийн Дадал сум

Өртөг 500 сая

14

Олон тоосго

Завхан Баянхайрхан

Өртөг 650 сая

15

Хемон констракшн

 

Өртөг 5.1 тэрбум

16

Арвин сүлжээ

Булган Бүрэгхангай, Дорноговь Хатанбулаг

 

17

Талын фокус

 

 

18

Бизнес фокус

 

Ээлжит бүлэг компаниуд. “....фокус” группийн охин компаниуд уу?