НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш буюу наймдугаар сарын 18-ны ням гарагт явагдана. Тохирол уламжлал ёсоор Боловсрол сувгаар шууд дамжуулагдах юм.

Иргэн, аж ахуйн нэгжүүд долоодугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн НӨАТ-ын баримтаа өнөөдрийн /2019.08.17/ 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлэн сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 60 сая төгрөг.