Ирэх есдүгээр сарын 1-нээс Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 9.00 цагт цуглаж, 18.00 цагт тарна.

Тодруулбал, Байгалийн гэрэл ашиглаж эрчим хүчийг хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил хэрэгч соёлыг төлөвшүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08.00 цагт, бусад хугацаанд ажил эхлэх цагийг 09.00 болгох асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар тогтоосон байдаг.

Тус тогтоомжийн хүрээнд өнгөрсөн зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил өглөө 08.00 цагт эхэлж, орой 17.00 цагт тарж байгаа юм.