Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан гэх эрхэм наймдугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө бусдыг зодон биед нь халдаж гэмтэл учруулжээ.

Түүний холбогдсон уг хэрэг Хан Уул дүүргийн нутаг дэвсгэрт болсон бөгөөд тэрбээр хохирогчийн гэрт хоёр гар утас, бичиг баримт зэргээ үлдээгээд явсан байна. Одоогоор уг хэргийг хуулийн байгууллагад шалгаж байгаа бөгөөд бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.