АНУ-ы иргэн манай улсад аялж байгаад алга болсон байна. Түүнийг алга болсон тухай мэдээлэл Онцгой байдлын газарт ирэээгүй байна. Тиймээс “Алтай тоур” ХХК-ийн ажилтан К  2019.09.21-ний өдрийн 22:11 цагт аймгийн Онцгой байдлын газарт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн “Алтай таван богд” ууланд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ АНУ-ын харьяат иргэн П /40 настай, эрэгтэй/ 09.18-ны өдөр “Алтай таван богд” ууланд авиралт хийгээд 09.20-ны өдөр буцаж ирэх байсан боловч одоогоор ирээгүй байгаа тухай мэдээллийг өгчээ. 

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 9 алба хаагч, 1 автомашинтай 09.22-ны өдрийн 05:00 цагт “Алтай таван богд” уулын чиглэлд явж мөн өдрийн 17:30 цагт тус уулын “Хаалт” гэдэг газар буюу Вест кампд очиж хоносон. Өнөөдөр эрлийг үргэлжлүүлж байгаа аж.