Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 1-2-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 25 настай залуу гэртээ угаартаж нас барсан байдалтай олджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр 25 настай залуу гэртээ нэг эмэгтэйн хамт байсан бөгөөд гал түлчихээд, зуухны яндангаа авсны улмаас угаартаж нас барсан нь эхний дүгнэлтээр тогтоогдсон аж. Тиймээс энэ хэргийг гадны нөлөөтэй, хүн амины хэрэг байж болзошгүй гэж үзэн, цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж байгаа гэв.