Улс төрчдийн шоу: Мөнгөний эрэлд
2019/11/13
Сонгуулийн чимээ хэдийнээ эхэлсэн. Тэгвэл энэ жилийн улсын төсөв сонгуульд зориулагдсан. Шууд утгаараа сонгуулийн "мөнгө" гэж зарлагдаагүй ч далд утга нь тэднийг улсын төсвөөр наадах гэж буйг хэнбугайд ч ойлгомжтой болсон билээ.
Тэгвэл өдгөө улс төрчид мөнгөний эрэлд гарч, намынхаа санхүүжилтийг босгох асуудал дэгдэж эхэллээ. Тухайлбал, АН-аас нэр дэвшихийн тулд 100 сая төгрөг, эмэгтэй гишүүд 60 сая төгрөг намдаа тушаах шийдвэр гаргасан аж. Энэ талаар тус намын дарга С.Эрдэнэ "Сонгуультай холбоотой санхүүжилт босгох асуудал ҮБХ-ны хурлаар яригдсан. ҮБХ-ны гишүүд 30-40 сая төгрөгийг гурван үе шаттайгаар хуримтлуулж, сонгуулийн санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх шийдэлд хүрсэн байгаа. Ер нь улс төрд орж ирж байгаа хэн ч бай дэмжлэгтэй, хандив өгч, санхүүжилт босгох чадвартай байх ёстой" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг юм.
Дээрх шийвдэрээс харахад, АН-д мөнгөгүй гишүүд нэр дэвших эрхгүй болж байгаа нь харагдаж байна. Нөгөөтэйгүүр, залуу лидерүүд улс төрд хүч үзэхийг нь боомилж буй бололтой. Залуучууд мөнгөгүй байгаа тэд хураасан хэдэн цаас биш, улс орноо хөгжилд зөв хөтлөх гэсэн санаа бодлоор дүүрэн яваа. Харин тус намд сэтгэл, зүрх хэрэггүй зөвхөн мөнгөтэй хүн л хэрэгтэй гээд хэлчихэд хилсдэхгүй болжээ.
Сонгуулийн санхүүжилтээ үүсгэх гэж явж байгаад авлигалын хэрэгт холбогдох вий гэсэн хар төрж байгааг нуугаад яахав. Учир нь сонгууль болгоны үеэр сөхөгддөг санхүүжилтээ ил тод байлгах ёстой гэдэг ч хууль бус үйл ажиллагаа явагдчихдаг талтай. Үүнээс үүдэж булхай, луйвар, улс төрийн бохир үйл ажиллагаа, шийдвэр гаргахад хууль бусаар нөлөөлөх, авлига, ашиг сонирхолын зөрчил үүсэх магадлалтай өндөр. Санхүүжилт өгсөн бизнесийн хүрээндээ таатай нөхцөлтэй хууль боловсруулах дэмжих зэргийг хийх вий гэсэн дээ ил тод байлгахыг шаарддаг. АН өмнө нь томоохон компаниуд, бизнесменүүдээс дэмжлэг авдаг байсан. Энэ алдаагаа засахын тулд тус нам шинэчлэлийн хүрээндээ уг асуудлыг байхгүй болгосон гэдэг. Зөвхөн ҮБХ-ны гишүүдийн татвар болон намын бусад гишүүний татвараас санхүүгээ босгож 2020 оны сонгуульдаа оролцохоор шийджээ.
Ийнхүү гишүүн бүр нь 50-100 сая төгрөг намдаа тушааж сонгуульд оролцох санхүүжилт бий болгохоор АН-ынхан мөнгөний эрэлд гарч буй бололтой.
bat · 2019/11/13
АН сонгуульд 1 саяын босго тавьж байгаа нь МАН 60 тербумаас юугаараа ялгаатай юм
ondor nastan eh · 2019/11/13
eserguutsej bna.